Үс засуулбал: Нас уртасна

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 11 сар 04

 

2019.11.4, ДАВАА ГАРАГ /

БИЛГИЙН ТООЛЛЫН: 8

НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САР НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2019.11.4, Даваа гараг
  • Наран ургах шингэх: 7.41-17.34
  • Үс засуулбал: Нас уртасна
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх