Энэ жил "B Production"  "440Hz records"-ын студийн нээлт,  шинэ артистуудаар уран бүтээл хэдийн олны хүртээл болоод эхлэв.

 

Дуучин Д.Болд ганц өөрийн уран бүтээлээ туурвиад зогсохгүй залгамж халаа болсон залуусынхаа уран бүтээлийг зөв залж, өвөрмөц дүр төрхтэйгээр Монголын урлагт тамгалж өгөхөд "гүүр" нь болж явна. Өнгөрөгч арван сарын дундуур өөрийн "Зүүдний хаалган дээр" дуугаа цацаж, фэнүүдээ зүүдний ертөнцөөр аялуулаад буй. 

 

Түүний шинэ бүтээлийн араас  “Voice of Mongolia” шоунд түүний багт байсан залуу дуучин Ж.Ариунжаргалын "Тал нутгийн охин" анхны клип нь хэдхэн хоногийн өмнө цацагдаж, 247 мянган хөгжимд дурлагчдын сонорыг мялаагаад байна.

 

Түүнийг “Universe Best Song” шоуны авьяаслаг нэгэн оролцогч болсноор нь залуус танина. Гэхдээ "The Voice of Mongolia 2018" шоунд оролцсоноор нь илүүтэй олон нийтэд танигдсан нэгэн. Тэрбээр Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн охин. Дуулахаас гадна төгөлдөр хуур тоглодог бөгөөд мэргэжлийн уран зураг зурдаг нэгэн. Поп, R&B, Жазз чиглэлээр уран бүтээлээ толилуулж эхэлсэн түүний анхны дууг Д.Болд аяыг ятга хөгжмийн эгшгийг илүүтэй мэдрүүлэхээр зохиож, шүлгийг нь "ноён"  Quiza тэрлэсэн юм.

 

 

Тэгвэл дараагийн тэсрэлтийг хэн хийх бол гэсэн асуулт хэдийнээ залуусын дунд хүлээлт үүсгээд эхэлжээ. О.БҮЖИНЛХАМ, С.ИДЭРМААЭ.ГАНБИЛЭГБ.БИЛГҮҮН нар  шинэ уран бүтээлээ хүргэхээр зэхэж байгаа юм. "440Hz records"-ын шинэ артистуудын хэний бүтээлийг та тэсэн ядан хүлээж байна. 

 

Б.БИЛГҮҮН

Төрийн соёрхолт, Дуучин Д.Болдын багийн бас нэгэн авьяаслаг дуучин бол Б.Билгүүн. Түүнийг "Universe best songs-2015" тэмцээний ялагч гэдгээр нь залуус илүүтэй танина. Тэгвэл тэрбээр өнгөрөгч онд зохион байгуулагдсан "The voice of mongolia" шоуны Д.Болд шүүгчийн шилдэг 16 оролцогчийн 1 болж, амжилтаа ахиулсан нэгэн. Төгөлдөр хуур, гитар тоглохоос гадна ая зохиогч авьяастай уран бүтээлч юм. Поп, R&B, Жазз, поп рок урсгалаар дуулах ажээ. Чөлөөт цагаараа ширээний теннис, хөл бөмбөг тоглодог гэнэ.

 

О.БҮЖИНЛХАМ

https://www.dorgio.mn/uploads/2019/10/318c7735e3c5c74ce071519faca1fa10.jpg

Тэрбээр дуулахаас гадна бүжгийн урлагаар хичээллэдэг гайхалтай эмэгтэй. Монгол бүжиг, цэнгээнт болон поп бүжгийг хослуулдаг дууч бүсгүй жүжиглэх ур чадвартай гэнэ. Хөгжим сонирхогч залуус түүний Universe Best Songs-2016 шоуны шилдэг 12 оролцогчийн нэг болж байсныг андахгүй мэднэ. Түүний амжилт үүгээр зогсохгүй ээ. Одоогоос хоёр жилийн өмнө Баянзүрх дүүргийн шилдэг сурагч болж байсан удаатай. Мөн өнгөрөгч оны The Voice of Mongolia шоуны Төрийн соёрхолт, Дуучин Д.Болд шүүгчийн шилдэг хоёр оролцогчийн нэг болж байсан өвөрмөц хоолойтой дуучны Поп, R&B чиглэлээр дуулсан шинэхэн дууг хүлээх л үлдлээ.

 

С.ИДЭРМАА

https://www.dorgio.mn/uploads/2019/10/404f9e75ae1f5356fa4a3cbaaeecc8ee.jpg

Энэ үзэсгэлэнтэй эмэгтэйг "The Voice of Mongolia-2018" шоуны шилдэг 16-д багтаж байснаар нь уншигчид андахгүй танина. Тэрбээр дуулахаас гадна мэргэжлийн жүжигчин төдийгүй гитар сайн тоглодог авьяас билиг нь цогцолсон нэгэн. Урлагийн хүн бүх төрлийн авьяастай байх хэрэгтэй гэдэг шүү дээ. Тэр ч мөн адил дуулах, жүжиглэхээс гадна сонгодог урлагийн нэг болох балетээр хичээллэдэг аж. Монгол ардын бүжиг, хип-хоп гээд бүжгийн олон төрөлт хувирч өөрийгөө өөр өнцгөөс нь харуулах шинэ уран бүтээлч маань Поп, Данс чиглэлээр уран бүтээлээ туурвих юм байна.

 

Э.ГАНБИЛЭГ

https://www.dorgio.mn/uploads/2019/10/2fdb9cb588eedeca9debb969d65c8d35.jpg

Шинэ уран бүтээлч Э.Ганбилэг нь гитар, төгөлдөр хуур тоглодог өөрийн авьяасаа өнгөлөхөөр "The Voice of Mongolia-2018" шоунд оролцож шилдэг 16-ын нэг болж чадсан. Тэрбээр чөлөөт цагаараа  сагсан бөмбөг тоглодог чадварлаг тоглогч гэнэ. Тун удахгүй поп чиглэлээр уран бүтээлээ олны хүртээл болгохоор зэхжээ.