Гэрээ хурдан цэвэрлэхэд тань туслах 5 энгийн арга

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 11 сар 12

Цэвэр цэмцгэр байдал нь гэр бүлийн уур амьсгал, сэтгэл санаанд шууд нөлөөлдөг билээ. Гэхдээ цагт баригдаж, яарч сандран цэвэрлэгээ хийх нь тийм ч зөв сонголт биш юм. Тиймээс бид танд гэрээ хурдан бөгөөд үр дүнтэй цэвэрлэхэд тань туслах 5 зөвлөгөөг хүргэж байна.

1Хэрэггүй зүйлсээ хая

 

Гэрээ цэвэрхэн байлгахыг хүсэж байвал та өөрт хэрэггүй зүйлсээсээ салж сурах хэрэгтэй.

 

Хэрэггүй зүйлсээ хая

2Хуваарилалт хий

 

Даваа гарагт унтлагын өрөө, мягмар гарагт угаалгын өрөөгөө цэвэрлэнэ гэх мэтээр хуваарилалт хийх нь зөв юм. Ингэснээр та амралтын өдөр гэхэд гэрээ бүхэлд нь цэвэрлэж дуусгасан байх болно.

 

Хуваарилалт хий

3Гал тогоогоо үргэлж цэвэрхэн байлга

 

Хооллож дууссаныхаа дараа шууд гал тогоогоо цэвэрлэж, угаалтууртаа хэзээ ч битгий бохир аяга, таваг хонуулж байгаарай. 

 

Гал тогоогоо үргэлж цэвэрхэн байлга

4Тоосоо байнга арч

 

Цонх, телевизор, тавилга, цахилгаан бараан дээрх тоос хүний нүдэнд шууд тусдаг учир тогтмол арчиж, сайтар цэвэрлэж байх хэрэгтэй.

 

Тоосоо байнга арч

5Хэрэгтэй зүйлсээ ил байлга

 

Цэвэрлэгээ хийхдээ байнга хэрэглэдэг зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж, нүдэнд ил газраа байрлуулж байгаарай. Энэ нь танд цэвэрлэгээгээ хурдан хийхэд тусална.

 

 

Caak.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх