БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгороор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, 6-11 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө бүх нутгаар 10-15 градус хүйтэн байна.
|