Топ Д.Пүрэвсүрэн: Бүгд миссийн тэмцээнд орох гэж байгаа биш дээ, хэт туйлшрах юм

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 11 сар 20 ・ 2

Загвар өмсөгчөөрөө олны танил болсон жүжигчин СТА Д.Пүрэвсүрэнг өдгөө та нихгүй хүн бараг ховор. Тэрбээр одонтой ээж болоод тун чиг завгүй яваа. Жилдээ ганц дуулиан, шуугиан дэгдээсэн бүтээлд тоглочихоод  загварын тайзнаа ч харагдахаа больсон топ маань сүүлийн хэдэн жил йогоор хичээллэж, багш хүртэл болсон. Гоолиг төрхөө алдаагүй яваа түүний нууц энэ. Тэгвэл тэрбээр бүсгүйчүүдийн "турах хүсэл"-д хөтлөгдөн хоолны дэглэм барих болсон Кето дэглэмийн талаар "Бүгд миссийн тэмцээнд орох гэж байгаа биш Кето гэдэг рүү хэт туйлшраад байх шиг байна" хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийлэв.

Уг дэглэмийн талаар мэргэжлийн хоолзүйч "Хүний биед зайлшгүй хэрэгтэй үндсэн гурван шимт бодисын нэг болох нүүрс усыг хасаад уураг, өөх тосоо нэмэгдүүлэхийг "Кето" дэглэм гээд байгаа юм. Энэ нь цөсний чулуутай хүнд тохиромжгүй. Мөн элэгний өөрчлөлттэй хүмүүс уургаа хэтэрхий их нэмэгдүүлснээс болоод өвчин нь хүндрэх эрсдэлтэй. Тиймээс эмчээс асууж зөвлөж байж өөртөө тохирсон дэглэмээ барих хэрэгтэй" гэсэн юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 11 сар 21/

    Тэнэг юм ярихын энэ хүүхэн, хүмүүсийг өөртэйгээ адилхан сэтгэдэг гэж бодож дээ. Хүн чинь эрүүл мэндээ л бодно биз дээ. Таарч тохирох эсэхийг нь мэдэхгүйгээр элдэв шалдав юм руу хошуурах хэрэггүй л дээ ер нь.

    Хариулах
  • zochin / 2019 11 сар 21/

    missiin temtseend oroh gej turah geed bgaa yum bishee eruul mendee bodood bgaa yumaa tahianii tolgoigoor dugnelt hiigeel

    Хариулах