Сурагчдын өвлийн амралт ирэх сарын 23-наас эхэлнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 11 сар 29

Нийслэлийн ерөнхий боловсролын сурагчдын хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 23-аас нэгдүгээр сарын 10-ныг дуустал  буюу гурван долоо хоног амарна.

Томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран хоёрдугаар улирлын амралт нэг долоо хоногоор сунгагдаж байгаа юм байна.

Харин Цагаан сарын амралт хоёрдугаар сарын 24-28-ыг дуустал нэг долоо хоног үргэлжлэх бол гуравдугаар улирлын амралт гуравдугаар сарын 23-аас эхэлж дөрөвдүгээр сарын 3-ыг дуустал амарна.

Орон нутгийн ЕБС-ийн сурагчдын хувьд хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 30-аас эхлэн нэгдүгээр сарын 10-ныг дуустал хоёр долоо хоног амарна. Мөн Цагаан сараар хоёрдугаар сарын 24-нөөс 28-ныг дуустал нэг долоо хоног амрах бол гуравдугаар улиралд гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 10-ыг дуустал амрах юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх