Хөгжлийн банкны охин компани дүрмийн сангаа нэмэгдүүлэв

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 12 сар 02

 

Монгол улсын хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК нь 2019 оны 09 дүгээр сард Хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх тухай асуудлыг хэлэлцүүлсэн юм.

Улмаар 11 дүгээр сард Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн дагуу тус компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ 100.0 тэрбум төгрөг болж нэмэгдэв.

Санхүүгийн зах зээлийн зохистой тогтолцоог хөгжүүлэх, гадаадын банк, санхүүгийн болон ижил чиглэл, зорилго бүхий байгууллагуудтай хамтран ажиллах, хүрээгээ нэмэгдүүлэх, санхүүгийн эх үүсвэр татан төвлөрүүлэх зорилгоор компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 90.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр 2019 оны бизнес төлөвлөгөөнд тусган олон талт арга хэмжээг зохион байгуулан ажилласны үр дүнд ийнхүү нэмэгдүүлэв.

“Ди Би Эм лизинг” ХХК цаашид санхүүгийн түрээсийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, энэхүү зах зээлийн сонгодог хэлбэрийг хөгжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг бүрдүүлэх урт хугацаатай бага хүүтэй санхүүгийн түрээсийг бий болгох зорилго тавин ажиллаж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх