Дэлхийн мисст хүч үзэж буй М.Цэвэлмаа "шилдэг авьяастан" болжээ

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 12 сар 06 ・ 1

Дэлхийн 140 гаруй орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөхөөр Мисс Мандахын Цэвэлмаа нь Английн нийслэл Лондон хотыг өнөөдөр зорьсон билээ. 

69 дэх удаагийн Дэлхийн миссийн тэмцээнд түүний авьяасын үзүүлбэрээрээ шилдэг  авьяастны тоонд багтсан юм. Тэрбээр Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж яваа, Чингис хаан одонт "The Hu" хамтлагийн “Yuve Yuve” дууны ая дээр морин хуур, хөөмий, монгол бүжгийн хосолсон үзүүлбэр үзүүлжээ.

Мисс бүсгүйн үзүүлбэрт "The Hu" хамтлагийн продюсер Б.Дашдондог, МУГЖ Ш.Одонтуяа, хөөмийч МУСТА А.Ундармаа, морин хуурч МУСТА Буян-Арвижих нар мэргэжлийн туслалцаа үзүүлсэн байна. 

Мөн олон нийтийн санал асуулгаар Монгол Улс нийт 140 орноос Мексик, Непал гэх улсын дараа гуравдугаарт байрт,  www.missworld.com сайтын санал асуулгаар эхний наймд явна. 

Монголчууд 12 дугаар сарын 14-нийг хүртэл идэвхтэй саналаа өгч, миссдээ оноо нэмэхийг М.Цэвэлмаагийн багийнхан  уриаллаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: