Энэ хууль, шүүхийнхнийг дээ. Чаавас

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 12 сар 07 ・ 3

Хууль, шүүхийн байгууллага бол төрийн жолоог залагч, нийгэмд болж байгаа гэмт явдал, бусармаг бүхнийг засч залруулж байх үүрэгтэй газар.
 
Тэнд ажиллагсдын хувьд хууль биелүүлэхдээ чин шударгыг мөрдөж байх ариун тангарагтай хүмүүс байх учиртай. Энэ бол онолын томъёоллоос үүссэн тодорхойлолт гэж болно.
 
Гэтэл өнөөгийн Монголд хууль, шүүхийнхэн зарим нь шударга ёсыг уландаа гишгэж хууль зөрчигч гэмт хэрэгт өртөгсөд буюу эрүүгийн хэрэгт татагсадтайгаа адилсах болжээ. Энэ нь хууль биелүүлэгчид биш зөрчигчид болон хувирчээ гэсэн үг юм. Тэд хариуцлага гэдэг үгийг ч мартсан шиг байгаа юм. Нэг л их ажилдаа дарагдсан хүмүүс. Шүүгч нар хавтаст хэргийн дороос босохыг байлаа гэдэг. Энэ нь өдөр бүр өчнөөн төчнөөн гэмт хэрэг гарч байгаагийнх уу гэвэл тийм биш. Алив гэмт хэргийг мөрдөн, шийдэхдээ цаг алддаг, даангүй томоохон хэргийг будилуулан хэт алгуурласнаас мөрдөн шалгах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр бусдад ял завшуулж байна. Нэг ноцтой асуудал бол хууль, шүүхийнхэн улс төрийн нөлөөнд их автдаг болсон. Тиймээс С.Зоригийн алагдсан хэргийг 20 гаруй жил үнэн зөв шийдэж чадаагүй тухай яриа одоо хүртэл үргэлжилж байна. Хууль нь чанаргүй хуульчид нь чадваргүй болчихсон юм уу гэвэл үгүй л юм шиг. Томоохон хэргүүд буюу улс төрд өндөр алба хашиж байсан хүмүүсийн үйлдсэн гэх хэрэг оноос он дамждаг. Сүүлд нь зарим сэжигтнээ алдаад дуусах янзтай. Хар л даа. Өнгөрсөн сард хэргийг нь шалгаж байгаа гэх Ч.Сайханбилэгийг Солонгост эмчлүүлэхээр явах хүсэлтийг нь шүүх зөвшөөрлөө гэсэн дөлгөөхөн мэдээ дуулдаж байсан. Тэгсэн саяхнаас Ерөнхий сайд асан сэжигтэн Ч.Сайханбилэгийг интерполын шугамаар эрэн сурвалжилж байна гэх сүржин мэдээ гарах боллоо. Эндээс хэн буруутайв, шалгагдаж байгаа сэжигтэн түүнииг гадаадад явах хүсэлтийг хэн биелүүлэв гэсэн асуулт шинээр гарч ирж байна. Бас л нөгөө шүүхийнхэнд газар авсан авлигын асуудал нэмэгдлээ гэж санагдах. Бас сэжигтэн гэгдээд байгаа С.Баяр, С.Бямбацогт нар ч гараад явчих бодолтой байж магадгүй. Тэднийг ороосон Оюутолгой болон Дубайн гэрээний асуудал уг нь том хэрэг. Томоохон гэмт хэрэгт зэрэг зиндаа гэж байдаг бол эхэнд нь л бичигдэх байх. Гэтэл уг хэргийг нэг тийш шийдэж чадахгүй заваарсаар л байна. Бас Салхитын мөнгөний ордын хэрэг гэж авлигаар дүүрэн хэрэг бий. Бас л завхрах янзтай. Яагаад гэвэл энэ хэргийн авлигын уутны амыг барьж байсан БНХАУ-ын иргэн Ван, түүний туслах орчуулагч Н.Батсүх нар бас хил даваад зугатчихаж гэнэ. Уг хэрэгт олон шүүгч авлига авсан гээд шалгагдаж байгаа. Зарим нэг нь аргагүй байдалд орж мөрдөгдөж байхдаа шоронд амиа хорлосон. Энэ нь олон хуульч энэ хэрэгт татагдахын эхлэл байв. Жирийн шүүгчид ч биш Улсын дээд шүүх, шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүд нь авлига авсан гэхээр шүүх ялзарчээ гэж болох.
 
Уг нь одоогоос 5-6 жилийн өмнө Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед хуулийнхан тэр дотор шүүгч нарын цалинг өндөрсгөсөн. Шүүх, прокурорынхон сард 2-3 сая төгрөгийн цалин авах болгож тэрнийгээ авлигаас хол байлгах шийдвэр гэж байлаа. Гэтэл шунал ихэдвэл шулам болно гэдгийн үлгэрээр шүүгчид авлигын эзэд болоод амжиж. Үндэслэлгүйгээр баяжсан заримыг нь шалгаж байна л гэсэн. Үнэн байж. Бас Ц.Элбэгдоржийг шалгахаар боллоо л гэсэн. Энэ үед тэр гадаадаас би гэм хийгээгүй ээ. Удахгүй гутлаа тослоод гүйгээд очно гэж мессеж илгээж попордсон байсан. Гэтэл одоо болтол энэ талаар таг чиг. Тун удахгүй түүнийг интерполын шугамаар эрэн сурвалжиллаа гэх байхдаа. Т.Бадамжунай гадаад руу зугатаагаад алга болсон. Хууль, шүүхийнхэн гэж дэндүү муу ажиллах юм аа даа. Чаавас.

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Д.Бичээчхүү


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • bat / 2019 12 сар 08/

    Монгол улс юм бол хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй байлаа МАНАН арилсангүй

    Хариулах
  • Зочин / 2019 12 сар 07/

    Баярцогтыг Бямбацогт гээд биччихэж хахаха арай ч дээ гишүүнээ ялгахгүй ийм ч сэтгүүлч гэж байдаг юм уу арай арай

    Хариулах
  • ДЭМЖИЖ БАЙНА / 2019 12 сар 07/

    ҮНЭН. ШҮҮГЧ нар их дампуурсан. ХЭДЭН жилээр л шүүдэг болоод удлаа. ЭНЭ дампуурсан, авлигачин шүүгч нартай хариуцлага тооцох ч хүн алга. ШЕЗ нь их муу ажиллаж байна. ӨМНӨХ дарга нь хүн дайрч алсан гэмтэн байсан. САЯХАН нэг нөхрийг даргаар нь тавилаа л гэсэн өөрчлөлт алга.

    Хариулах