Биеийн галбиртаа тохируулан цүнх сонгох зөвлөмж

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 12 сар 09

Төгс, төгөлдөр харагдахын тулд бэлхүүс, мөрний харьцаа, таазны хэлбэр гээд биеийн бүх хэсэгтээ анхаарах хэрэгтэй болно. Үүний адил гар цүнхний сонголтдоо ч санаа тавих хэрэгтэй болдог байна. Биеийн галбирт зохицсон гар цүнх эмэгтэйчүүдийг улам гэрэлтүүлж, өв тэгш харагдуулдаг гэнэ. Тиймээс танд  биеийн галбиртаа тохирсон гар цүнх сонгох зөвлөмж хүргэе. 

 

Биеийн галбиртаа тохируулан цүнх сонгох зөвлөмж

Эхлээд өөрийн биеийн галбираа тодорхойлох хэрэгтэй

 

  • Өргөн мөр, нарийн таазтай бол - Доош  харсан гурвалжин хэлбэрийн бие
  • Өргөн тааз, нарийн бэлхүүс, хавчиг чээжтэй бол - Лийрэн хэлбэрийн бие
  • Мөр, бэлхүүс, тааз нэгэн жигд ижил хэмжээтэй бол - Тэгш өнцөгт хэлбэрийн бие

 

Эхлээд өөрийн биеийн галбираа тодорхойлох хэрэгтэй

 

  • Мөр, таазны хэмжээнээс өргөн бэлхүүстэй бол - Алиман хэлбэрийн бие
  • Тааз, мөр, чээжний хэмжээ ижил, нарийхан бэлхүүстэй бол - Элсэн цаг хэлбэрийн бие

 

1Гурвалжин хэлбэрийн биетэй бол

 

Таны анхаарах ёстой зүйл бол цүнхний оосрын урт ба өргөн. Чээжний хэсэгт их зүйл харагдах хэрэггүй учир том, бүдүүн оосортой, хэтэрхий жижиг эсвэл том цүнхнээс татгалзаж нарийн урт оосортой цүнх сонгоорой.

 

Гурвалжин хэлбэрийн биетэй бол

2Тэгш өнцөгт хэлбэрийн галбиртай бол

 

Биеийн галбираа илүү гоолиг харагдуулахын тулд цүнхний загвар, материалыг сайн харж, сонгох хэрэгтэй. Хэтэрхий урт оосортой, геометрийн дүрс бүхий гурвалжин, дугуй, дөрвөлжин цүнхний оронд өдөн, хэрмэл, даавуун материалтай, том хэмжээтэй цүнх сонгоорой.

 

Тэгш өнцөгт хэлбэрийн галбиртай бол

3Лийр хэлбэрийн галбиртай бол

 

Тааз орчмоороо илүү нарийхан харагдахын тулд чээж, мөрний хэсэгтээ анхаарч богино оосортой, жижиг гар цүнх сонгоорой. Таны цүнх таазнаас доош унжиж болохгүй. Чээж хэсэгтээ жижигхэн, чамин, дээрээ бариултай цүнх, эсвэл мөрний цүнх үүрэхэд тохиромжтой.

 

 

Лийр хэлбэрийн галбиртай бол

4Алиман хэлбэрийн галбиртай бол

 

Цүнхний загвар, хэмжээ таны биеийг эрс өөрчилнө. Илүү сайхан, гоолиг харагдахын тулд арьсан, том, бариултай цүнх сонгоорой. Харин жижиг, богино оосортой, хэлбэргүй цүнхнээс зайлсхий.

 

Алиман хэлбэрийн галбиртай бол

5Элсэн цаг хэлбэрийн галбиртай бол

 

Баяр хүргэе! Хэрэв та элсэн цаг шиг галбиртай бол хамгийн азтай бүсгүйчүүдийн нэг юм. Ийм төрлийн галбиртай эмэгтэйчүүд ямар ч төрлийн цүнх үүрсэн бие нь гоолиг, төгс харагддаг. 

 

Элсэн цаг хэлбэрийн галбиртай бол
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
caak.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх