Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХХ хуралдааныг энэ сарын 26-нд товлов

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 12 сар 10

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар үргэлжлүүлэн “Ажлын хэсэг байгуулах тухай”, “Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг шинэчлэн батлах тухай”, “Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХХ хуралдааныг товлон зарлах тухай”, “Шагнах тухай” зэрэг асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Хуралдааны төгсгөлд нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХХ хуралдааныг энэ сарын 26-ны өдрийн 10.00 цагт хуралдуулахаар товлосон юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх