Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2019 12 сар 16

​​​​​​​

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төв, говь, зүүн  аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ.

2019 оны 12 дугаар сарын 16-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв, говь, зүүн  аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Хөвсгөлийн уулархаг нутаг болон Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 2-7 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орж, явган шуурга шуурнаСалхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 11-13 хэм хүйтэн байна.


2019 оны 12 дугаар сарын 17-наас 12 дугаар сарын 21-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

17-нд Хангай, Хөвсгөлийн уулс болон говийн бүсийн зүүн өмнөд хэсгээр, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 17,18-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх