Монголын сайхан хүүхнүүдийн тоонд зүй ёсоор багтдаг топ модель Пүрэвсүрэн сүүлийн жилүүдэд өөрийгөө чамгүй сайн жүжигчин гэдгээ харуулж яваа. "Ларьдмаа" кинонд бүтээсэн дүрээрээ өндөр үнэлгээг авсан бүсгүй  "Амьдрал-2" кинонд мөн л амжилтаа бататгаж чадсан. Урлагийн их ажлынхаа хажуугаар хувийн амьдралаа орхигдуулахгүй төвхнүүлдэг сүйхээтэй эмэгтэй. Тэрбээр одонгийн хүүхдээ хүртэл өлгийдөөд авсан. Тэгвэл өчигдөр түүний төрсөн өдөр тохиосон бөгөөд анх удаагаа өөрийн бага насны гэрэл зургаа дэлгэлээ. Энэ үед одоогийн топ бүсгүй маань гурван настай байжээ.