Та тураах дэглэм барих гэж байна уу, тэгвэл дараах зөвлөгөөг мэдэж байх хэрэгтэй

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 12 сар 18

 

ДАСГАЛ, ХӨДӨЛГӨӨН:

Зарим хүн хоолны дэглэмд орсон үед дасгал хийх шаардлагагүй гэсэн буруу ойлголттой байдаг. Дасгал, хөдөлгөөн бол хоолны дэглэмийн нэг хэсэг нь юм. Учир нь дасгал хөдөлгөөн булчингийн массыг нэмэгдүүлж түүний үйл ажиллагааг идэвхжүүлж өгснөөр өөхний шаталтыг нэмэгдүүлэх онцгой үүрэгтэй. Гэхдээ дасгал хөдөлгөөнийг хэтрүүлэх хэрэггүй ба булчинг зөвхөн өдөөх хэмжээний төвшинд ядралгүйгээр хийж байх хэрэгтэй.


СЭТГЭЛ, САНАА:

Стресс нь өөхний шаталтанд онцгой саад учируулдаг. Бясгалгал хийснээр дотоод амар, амгаланг илүү мэдэрч, тархийг амрааж, стрессийг бууруулна. Ийм дасгалыг хийхдээ тухтайгаар суугаад, нүдээ аниж тайван байдалд шилжинэ. Дараа нь зөвхөн амьсгалдаа анхаарлаа хандуулж, амьсгалаа авах бүртээ амьсгаагаа түр түгжиж, аажимаар гаргана. Энэ үед ямар нэг өөр зүйл бодохгүй, өөрийгөө унтаж байгаа мэтээр төсөөлнө. Энэ дасгалыг өдөр бүр 10-20 минут хийнэ.

ХАЛУУН, ХҮЙТЭН ШҮРШҮҮР, САУН:

Биеийг халуунаас хүйтэн, хүйтнээс халуун болгож өөрчилөх нь зүрх, судасны үйл ажиллагаанд онцгой сайн нөлөөтэй. Энийг амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд

Халуун – Хүйтэн – Халуун гэсэн дарааллаар шүршүүрт орж байх хэрэгтэй. Бодисын солилцооны явцад үүссэн хор бохирдолын зарим хэсэг арьсаар дамжин гадагшилдаг. Долоо хоногт 1 удаа саунд сууж хөлсөө гадагшлуулж байх нь бөөрний хор шүүх ачааллыг багасгаж өгдөг.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх