Хор “долоох” нь энүүхэнд болжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 12 сар 19

Иргэд амьд явах баталгаа “нэхээд” удлаа. Тэр дундаа нийслэлчүүд бидэнд эрүүл, аюулгүй орчинд аж төрөх тухай ойлголт устсан. Утаандаа ураг нь зулбаж, гэнэтийн осол, гэмт халдлагад иргэд нь өртөж, нялхас нь ханиад, хатгалгаандаа “бариулж”, хөгшин, залуугүй халдварт болон халдварт бус өвчний “үүр” болчихоод байгаа нь үнэн. 3.3 сая хүнтэй Монгол Улс хавдар, элэгний эмгэг, тархины харвалт, зүрхний шигдээс гээд цөөнгүй өвчний тархалт, нас баралтаараа дэлхийд “тэргүүлж” буй нь үүнийг батлах биз. Үүгээрээ юу хэлэх гэсэн юм бэ гэж үү. Бидний туулсан, туулж буй эдгээр зовлон багадаагүй. Гэтэл “Толгой дээрээс хэзээ мод, чулуу, тоосго унаад ирэх бол”, “Ухсан нүхэнд ойччих вий”, “Угаартаад хэзээ ч сэрэхгүйгээр унтчихвал яана” гэхчлэн мөнхийн айдастай амьдрах нь бүр ч хөөрхийлөлтэй. Түгшүүр ингээд дуусахгүй гээд бод. Идэж, уухдаа хүртэл болгоомжтой, хянуур байхгүй бол хор “долоох” нь энүүхэнд болсны жишээг одоо сийрүүлье.

2016 оны дөрөвдүгээр сарын 25. Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Нью свийт фүүдс” компанийн эклер нэрийн бүтээгдэхүүнээс 45 хүн хордож, 27 нь тухайн өдрөө ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн. Мэргэжлийн хяналтын болон бусад байгууллага тус компанийн бүтээгдэхүүнийг зах зээлээс татсан ч хордсон хүний тоо 145-д хүрснээр мөнгөн торгууль ногдуулж, үйл ажиллагааг нь зогсоов. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төв лабораторийн нян судлалын шинжилгээгээр “Нью свийт фүүдс”-ийн эклерээс сальмонеллёз хэмээх ходоод, нарийн гэдэсний үрэвсэл үүсгэдэг цочмог халдварын нян илэрсэн юм.

2018 оны арванхоёрдугаар сарын 7. Хан-Уул дүүрэг дэх “Зайсан хилл” цогцолборын нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Эвэнт холл” ресторанд шинэ жилийн баяраа тэмдэглэж байсан нэгэн компанийн 300 гаруй ажилтны 101 нь хоолондоо хордож, 20 гаруй нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэв. Холбогдох байгууллагууд тус рестораны хоол, хүнснээс дээж авч, шалгахад мөн л сальмонеллёз хэмээх халдварын нян илэрснийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулсан. Уг нян нь сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, цөгийн тос, өндгөнд үрждэг бөгөөд усанд хоёр, тасалгааны тоосонцорт гурван сар, ялгадсанд 2-4, хөрсөнд 4-5 жил амьдардаг аж.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх