Ханиадыг дарах үйлчилгээтэй, бэлтгэхэд хялбар 10 ундаа

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 12 сар 20 ・ 1

Хүйтний улиралд тулгардаг томоохон асуудлуудын нэг бол мэдээж ханиад билээ. Тэгвэл дөнгөж эхэлж буй ханиадыг эм хэрэглэхгүйгээр анагаах боломж цөөнгүй байдаг. Ингээд эртнээс хэрэглэгдэж ирсэн ханиадыг дарах шидтэй 10 төрлийн уух зүйлсийн жорыг танилцуулж байна. 

Ханиадыг дарах үйлчилгээтэй, бэлтгэхэд хялбар 10 ундаа
 

1Зөгийн бал нимбэгтэй цай

 

Хэрвээ танд ханиадны шинж тэмдэг дөнгөж илэрч эхэлж байгаа бол хар эсвэл ногоон цайн дээр 1 цайны халбага зөгийн бал, хэдэн зүсэм нимбэг хийгээрэй. Хамгийн гол нь буцлам халуун усанд зөгийн бал болон нимбэг хийж болохгүй. Хэт халуун усанд зөгийн бал, нимбэг нь өөрийн чанараа алддаг юм.

 

Зөгийн бал нимбэгтэй цай

2Далдуу модны цэцэг болон бөөрөлзгөнөтэй цай

 

Далдуу модны хатаасан цэцгийг хандалж, дээрээс нь хатаасан бөөрөлзгөнө болон бөөрөлзгөний навч нэмээрэй. Ингээд 30 минутын турш хандлаад уухад бэлэн болно. Хэрвээ бөөрөлзгөнө байхгүй бол бөөрөлзгөний чанамлыг ч хэрэглэх боломжтой.

 

Далдуу модны цэцэг болон бөөрөлзгөнөтэй цай

3Нохойн хошууны цай

 

Нохойн хошуу нь С амин дэмээр баялаг гэдгийг хүн бүр мэднэ. Хатааж жижиглэсэн 3 хоолны халбага нохойн хошуу дээр 0,5 литр халуун ус хийж, халуун саванд хийн хонуулна. Өглөө нь шүүгээд тал аягаар өдөрт 4 удаа хоол идэхээс 30 минутын өмнө ууна.

 

Нохойн хошууны цай

4Аньс эсвэл цангисны шүүс

 

Аньс болон цангис нь бактерийн эсрэг үйлчилгээтэй. Шүүсийг бэлдэхийн тулд аньс болон цангис дээр элсэн чихэр (3:1) харьцаатай нэмж, 2 хоолны халбага холимог дээр 0,5 литр ус нэмэхэд л хангалттай.

 

Аньс эсвэл цангисны шүүс

5Эрдэсжүүлсэн устай сүү

 

Хэрвээ та ханиалгаж эхэлсэн бол халуун сүүг эрдэсжүүлсэн устай (жишээ нь: «Боржоми») хольж уугаарай. Энэ нь цэр ховхлох үйлчилгээтэй юм.

 

Эрдэсжүүлсэн устай сүү

6Сармистай сүү

 

Энэхүү арга нь таныг нэг шөнийн дотор хөл дээрээ босоход туслах болно. Бүлээн сүүн дээр 10 дусал сармисны шүүс дусааж, унтахаасаа өмнө ууна.

 

Сармистай сүү

7Хатаасан жимсний компот

 

Энэ бол эрт дээр үеэс хэрэглэгдэж ирсэн ханиад эдгээх гайхалтай арга юм. Хатаасан жимсээр хийсэн компот нь ханиадыг зөөлрүүлэх, дархлаа дэмжих үйлчилгээтэй.  100 гр хатаасан алим, лийрийг 30 минутын туршид чанаж, дээрээс нь нэг литр ус тутамд 3 хоолны халбага элчин чихэр хийнэ. Дараа нь чангаанз болон хар чавга хийгээд гаргахаасаа өмнө үзэм хийх хэрэгтэй. Бэлэн болсон компотондоо нимбэг болон жүржийн шүүс, зөгийн бал нэмж болно.

 

Хатаасан жимсний компот

8Цагаан гаа, нимбэгтэй цай

 

Хүйтний улиралд дархлаа сайжруулж, бүтээлч байдлыг нэмэгдүүлэхэд танд 1 хоолны халбага зөгийн бал, 1 хоолны халбага нимбэгний шүүс, 0,5 цайны халбага хатаасан цагаан гаа, чимх шанцай, халуун ус тус болно шүү. Цайн дээрээ бага зэрэг хатаасан гааны навч нэмж болно.

 

Цагаан гаа, нимбэгтэй цай

9Глинтвейн

 

Амттай, эрүүл мэндэд тустай, ханиадны эсрэг үйлчилгээтэй зүйлсийн нэг бол глинтвейний цай юм. Глинтвейн дээр 100 мл ус нэмж буцалгаад, 10 минут хандална. Шүүж авсныхаа дараа дээрээс нь жүрж, дарс, элсэн чихэр нэмээд зөөлөн гал дээр буцалтал байлгана. Буцалгах шаардлагагүй. Үүнээс гадна зөгийн бал, алим, үзэм нэмсэн ч болно. Халуунаар нь унтахынхаа өмнө хэрэглэхэд тохиромжтой.

 

Глинтвейн

10Балжингаравын цай

 

Балжингарав нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Далдуу модны цэцэг болон зөгийн балтай хосолсноор ханиадны эсрэг шилдэг бүтээгдэхүүн болно. Бэлдэх арга: 1 цайны халбага балжингаравын хатаасан навч, эсвэл далдуу модны цэцгийг 1 аяга буцалсан усанд хийж, 20 минут хандална. 1/3 аягаар өдөрт 3 удаа хоолны өмнө уух бөгөөд зөгийн бал нэмж болно.

 

Балжингаравын цай

 caak.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: