Жин нэмнэ гэж санаа зоволгүй идэж болох 10 төрлийн амттан

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 12 сар 23

Бүсгүйчүүд маань амттанд маш дуртай боловч тэр хэрээр илүүдэл жингийн асуудалтай тулгардаг. Гэхдээ танд нэг таатай мэдээ дуулгая. Зарим төрлийн амттан жин нэмэхэд огтхон ч нөлөөлдөггүй гэнэ. Ингээд санаа зоволгүйгээр идэж болох 10 амттанг танилцуулъя. 

Жин нэмнэ гэж санаа зоволгүй идэж болох 10 төрлийн амттан
 
 
 
 
 
 
 

1Жимсний чипс

 

Бид хүүхэд байхаасаа эхлэн хатаасан жимсээр хийсэн компотыг амтархан уудаг байсан билээ. Энэ нь бидний эрүүл мэндэд ямар ч сөрөг үр нөлөөгүй аж. Ерөнхийдөө гадил болон улаан алимаар хийх нь илүү тохиромжтой бөгөөд жүрж, лийрээр ч хийж болно. Жимсээ аль болох нимгэн хэрчиж, шарах шүүгээнд хамгийн бага температурт шарна. Яарах хэрэггүй. Хэдий чинээ удаан байлгана төдий чинээ чийглэг нь гадагшилж, амттай чипс бэлэн болно. 

 

Жимсний чипс

2Мармелад

 

Хэрвээ уг мармеладыг байгалийн гаралтай бүтээгдэхүүн (жишээлбэл, жимсний нухаш)-аар хийсэн гэж үзвэл эрүүл мэндэд тустай. Мармеладанд агуулагдах пектин болон агар-агар хэмээх бодис нь ходоод гэдсийг цэвэрлэж, хамгаалах үүрэг гүйцэтгэдэг байна. Үүнээс гадна цэвэр мармелад нь бодисын солилцоог сайжруулна. Гэхдээ хэтрүүлж болохгүй шүү.

 

Мармелад

3Халва

 

Энэхүү барууны амттан нь самар, маалингын үр, наран цэцгийн самар зэргийг агуулдаг. Гэхдээ илүү найдвартай, чанартай бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсвэл гэртээ бэлдэх боломжтой. Мармеладын адилаар байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн байх хэрэгтэй гэдгийг санаарай. Үйлдвэрийн газрууд заримдаа хэмнэлт гаргаж элсэн чихэр нэмэх нь бий. Харин халваны найрлагад зөгийн бал ордог юм. Цэвэр халва нь зөв хооллолтын дэглэм сахиж буй хүмүүст нэн тустай. Учир нь халва амин дэм, уургаар баялаг бөгөөд өглөө бэлтгэл сургуулилт хийхийн өмнө идэхэд тохиромжтой. Харин оройн цагаар бүү идээрэй. Үүнээс гадна тогтмол халва хэрэглэх нь цусны эргэлтийг сайжруулдаг учир та толигор сайхан арьстай болох болно. 

 

Халва

4Нарийн боов

 

Хэдийгээр үүнд итгэхэд бэрх ч зөв орцтой гэртээ хийсэн нарийн боов нь таргалалт үүсгэдэггүй гэнэ. Жишээлбэл: Эрүүл мэндэд хор хөнөөлтэй транс тос агуулдаг маргарины оронд ургамлын тос, цөцгийн тосыг хэрэглэж болно. Харин энгийн элсэн чихрийг бор элсэн чихэр, эсвэл фруктозаар солих нь зүйтэй. Гурилын хувьд бүхэл үрийн гурил сонгох хэрэгтэй бөгөөд 1:1 хэмжээгээр буудайн гурилтай холиорой. Хөөлгөгч болон будагч бодисоос татгалзах хэрэгтэй. Үүний оронд жимс нэмж болно. Орой бэлдэж тавиад, үдээс өмнө идэх нь хамгийн тохиромжтой.

 

Нарийн боов

5Шоколад

 

Хар шоколадны талаар яригдаж байгаа гэдгийг та ойлгож байгаа болов уу. Хэрвээ таны идэх гэж буй шоколадны 60-70% нь какаоноос бүрдсэн бол санаа зоволтгүй идэж болно. Хэтрүүлэн хэрэглээгүй тохиолдолд энэ төрлийн амттан нь цусны даралтыг тогтворжуулж, хоол боловсруулалтыг сайжруулж, бүсгүйчүүдийн хувьд сарын тэмдэг ирэх үеийн өмнөх синдромыг давж туулахад тусална. Үүнээс гадна хар шоколад нь хавдар болон чихрийн шижин үүсэхээс сэргийлнэ.

Анхаар: Ямар нэгэн самар, сүү ороогүй зөвхөн хар шоколадны талаар яригдаж байгаа гэдгийг санаарай. Самар нь тослог ихтэй бүтээгдэхүүн учир даралт нэмэгдүүлдэг гэдгийг мартаж болохгүй.

 

Шоколад

6Зефир

 

Зефирийг эрүүл мэндэд ялангуяа бие галбирт тустай гэдэгт итгэхэд бэрх байгаа биз. Гэтэл үнэн хэрэгтээ шинэ зефир нь фосфор, төмөр, пектинээр баялаг гэнэ. Пектин нь хүнд металлыг бие организмоос гаргадаг юм. Тиймээс судсанд сайнаар нөлөөлдөг. Гэхдээ орой гүйснийхээ дараа зефирийг идэж болохгүй бөгөөд найрлагад нь эмульгатор болон бусад төрлийн бодис байх ёсгүй.

 

Зефир

7Безе

 

Энэхүү амттан нь өндөгний нэгэн өөр хэлбэр юм. Безений найрлагад элсэн чихэр болон өндөгний цагаан багтдаг бөгөөд илчлэг багатай амттаны тоонд орно. Тиймээс үдээс өмнө ажил руугаа явах замдаа идэхэд нэн тохиромжтой.

 

Безе

8Цэлцэгнүүр

 

Мармеладын адилаар цэлцэгнүүрийг гэртээ хийх нь зүйтэй. Дэлгүүрийн цэлцэгэнүүрт их хэмжээний нэмэлт бодис агуулагдсан байдаг учир таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх нь юу л бол. Цэвэр цэлцэгэнүүрийн давуу тал нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжиж өгдөг.

 

Цэлцэгнүүр

9Зайрмаг

 

Зайрмаг нь хамгийн амттай эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн гэвэл та итгэх үү? Гэхдээ энэ нь илчлэг ихтэй, олон төрлийн сироп агуулсан байх ёсгүй. Гэртээ жимсээр хийсэн мөсөн зайрмаг нь турж буй танд хамгийн хэрэгтэй зүйлийн нэг байх болно. Харин дэлгүүрийн мөсөн зайрмаг худалдаж авах гэж байгаа бол орцыг нь сайн уншаарай.

 

Зайрмаг

10Смүүти

 

Зуны улиралд барьж буй дэглэмийг смүүтигүйгээр төсөөлөхийн аргагүй. Маш олон төрлийн смүүтиний  жор байдаг бөгөөд энэ бүхэн бүгд бидний эрүүл мэндэд тустай гэдгийг санаарай. Ингээд та хялбархан аргаар амттан хийж болох нь ээ.

 

Смүүти

www.Caak.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх