МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор МЗХ-ны ХБНГУ дахь салбар зөвлөл "Монгол Улсын хөгжлийн гарц, шийдэл’ сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 12 сар 24

Өнөөдөр манай улсаас сүүлийн жилүүдэд 50 гаруй терлийн мэргэжлээр нийт 200000 гаруй оюутнууд гадаадын улс орнуудад суралцаж байна.

Тус хурал ХБНГУ-ын Мюнхен хотноо 2020 оны 02 сарын 01 ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Хурлын ивээн тэтгэгчээр ХБНГУ-ын Ханнс Зайделийн сан, Монгол Германы хамтарсан ‘Отгонбаяр сан’ хамтран ажиллаж байна. Тус хурал нь нийт хоёр шаттай зохион байгуулагдах бөгөөд эхний гурван байрыг тус тус шалгаруулах юм.

Илтгэлийг 2020 оны 01 сарын 15-ны өдөр хүртэл myf.germany@web.de Е-майл хаягаар хүлээн авна. Хилийн чанадад суралцаж буй монгол залуус эх орныхоо ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах боломжыг бvv алдаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг МЗХ-ны ХБНГУ дахь салбар зөвлөлийн FaceBook хуудас болон Myf.Germany веб хуудсаас харна уу. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх