Гөлгөр чулуугаар явган хүний замыг хучмааргүй байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 14 ・ 4

Нийслэлийн явган хүний зам, гудамж талбай гээд нэг үеэ бодвол тохижилт тун дажгүй болоод байгаа. Харин явган хүний зам дээгүүр автомашинуудаа байрлуулчихаад байгаа нь хэцүү дээ. Уг нь аль болох энэ мэт дүрэм журмаа зөрчсөн үйлдлүүдийг хязгаарлах гэж олон ажил зохион байгуулж байгаа бололтой.

Ямар сайндаа автобусанд хүртэл хяналтын камер суурилуулж зөрчил бүртгэх гэж байхав. Их хотын иргэдэд тулгараад байгаа бас нэг асуудал бол бараг л пильта шиг гөлгөр хавтан чулуун замууд байна аа. Мэдээж хотоо аятайхан цэмцгэр байлгах гэж л тийм чулуун хавтангаар зам тавьдаг байх. Гэтэл өвөл цас ордог гэдгийг мартаад байх шиг. Нөгөө замууд дээр жаахан хялмаа хаях төдийд мөсөн гулгуурын талбай шиг болчихно. Настайчууд нь битгий хэл хөл гар нь чанга залуус хүртэл савж унах шахах юм.

Явганаас унаж гэмтсэн гэмтлийн багагүй хувийг иймэрхүү гөлгөр зам дээр хальтирч унасан хүмүүс эзэлдэг юм билээ. Тэгэхээр хот тохижилтын энэ мэт ажлын захиалга аваад гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүд энэ тал дээр анхаарах хэрэгтэй болчихож. Ер нь иймэрхүү замууд өвөл гэлтгүй зун ч борооны дараа ихээхэн эвгүй болчихдог. Бас хүн ихээр үйлчлүүлдэг үйлчилгээний газрууд ч энэ тал дээр бага гэлтгүй анхаарал хандуулж гадна шатаа гөлгөр гантиг хавтангаар хиймээргүй л байгаа юм.

Уг нь хэрэндээ хальтиргаанаас хамгаалж хивсэнцэр маягтай зүйл наах боловч нөгөөх нь төд удалгүй олны хөлд байхгүй болчихоод байгаа нь харагддаг. Хувийн хэвшлийн байгууллага, төрийн байгууллага гэлтгүй энэ мэтэд анхаарч, аль болох иргэддээ ээлтэй, иргэдээ хайрладаг хот баймаар байна.

Өдрийн сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 01 сар 14/

    Хариулах
  • bat / 2020 01 сар 14/

    Ёстой тэнэгтэж өгөх юм аа та нар хөгширөхгүй үргэж залуугаараа байх уу настайчууд бидэнд бол ёстой хэцүү

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 14/

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 14/

    арслантай гүүрний 2 тал их халтирдаг тул бараг цастайгаа бсн нь дээр санагддаг

    Хариулах