Г.Нэргүй: Өнгөрсөн шөнө угаартсан гэр бүлийн хувьд өрхөө бүтээж, яндангаа салгасан байжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 16 ・ 5

Сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар албаныхан мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Өнгөрсөн шөнө Сонгинохайрхан дүүрэгт нэг гэр бүлийн хоёр хүн хүнд хэлбэрээр угаартаж, нөхөр нь нас барсан тохиолдол гарлаа. Эхнэр нь эмчлүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт таван хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Өнгөрсөн шөнө угаартсан гэр бүлийн хувьд өрхөө бүтээж, яндангаа салгасан байсныг газар дээр нь ажилласан манай байцаагч мэдээлсэн. Тиймээс өөр шалтгаан, нөхцөл байх магадлалтай гэж үзээд цагдаагийн байгууллага хэргийг шалгаж эхэлсэн" гэсэн юм.

Албаныхан хэргийн газар дээр шалгалт, үзлэгийг үргэлжлүүлж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 01 сар 18/

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 17/

    Хэлж анхааруулсаар байхад амиа хорлох гэж байгаа юм шиг арай ч үгүй байлгүй.Дандаа л ѳѳрсдѳѳ буруутай гэх юм.Сайн нягталж шалгахгү байж яаран дандаа ард иргэдийг буруутай мэтээр ойлгуулах юм,........

    Хариулах
  • Ухаангүй ноёнд урагш үгүй албад / 2020 01 сар 17/

    Наад түлшээ эрчим хүчний нүүрсээр хийгээч дээ. Металлургийн нүүрс, тэр тусмаа хагас кокосжсон нүүрс шаталтын үед илүү их угаарын хий гаргаруулна нь ш дээ. Шаталттай хамт давхар кокосжилт явагддаг учраас ялгардаг хий бол угаарыг хий ш дээ

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 16/

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 16/

    Хариулах