Өрнийн зурхай: Энэ долоо хоног

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 20 ・ 2

Хонь

Энэ долоо хоногт таны амьдрал адал явдалтай байх болно. Хувийн амьдралдаа хостойгоо муудалцаж магадгүй тул гараг эрхэс таныг хүлээцтэй байхыг сануулж байна. Хонины ордныхныг энэ долоо хоногт өөртөө харамлалгүй мөнгө зарцуулж, худалдан авалт хийхэд тохиромжтой гэжээ. Мөн хэт их ажиллахгүй байж, цаг заваа сайн төлөвлөх нь эрүүл мэндэд тустайг байнга санууштай.

Үхэр

Үхрийн ордныхон энэ долоо хоногт тулгарах саадуудыг даван туулахгүй бол дараа нь илүү том асуудал болж ихээхэн хүндрэл дагуулна. Орлого сайтай байх тул стрессээ тайлж, асуудлуудаа хөнгөхнөөр давж туулахыг эрмэлзээрэй. Таны бие таагүй байсан бол энэ долоо хоногоос тамир тэнхээ эрс сайжрах төлөвтэй байна. Түргэн хоол идэхгүй байхыг зөвлөж байна.

Ихэр

Ихэр таны хувьд энэ долоо хоног тайван тогтуун өрнөнө. Сэтгэл санааны байдлаа анхаарч, өөртөө санаа тавьбал ойр дотныхонтойгоо муудалцах асуудал гарахгүй. Энэ долоо хоногт өмнө хийсэн хөрөнгө оруулалт эсвэл мөнгө зээлсэн нэгэн танд их хэмжээний орлого оруулна.

Мэлхий

Мэлхийн ордныхны оргил өдөр даваа гараг буюу нэгдүгээр сарын 20-ны өдөр байна. Энэ өдөр та өөрөөсөө гэрлийг цацруулах болно. Мөн энэ долоо хоногоос эхлэн сарын турш од эрхсийн нөлөөгөөр идэвхтэй амьдрал таныг хүлээж байна. Таны бусдад татагдах байдал, эрч хүчтэй, цоглог байдал эрс нэмэгдэх төлөвтэй байна. Иймд энэхүү байдлаа ажилдаа амжилт гаргах, бүтээл туурвих зэрэг боломж болгон ашиглах нь зүйтэй.

Арслан

Арслангийн ордныхон энэ долоо хоногт тулгарах асуудлуудад өөрийн бүх хүчээ дайчлан, удирдагч гэдгээ харуулах сайхан боломж тохиож байна. Хамтран ажиллагсдыхаа үгийг сонсоход гэмгүй. Мөн од эрхэс танд таалагддаг хүнтэйгээ дотносох боломж олгож байгаа тул энэ хугацааг та битгий алдаарай гэж зөвлөе.

Охин

Охины ордныхон энэ долоо хоногт тун өглөгч байх төлөвтэй байна. Энэ нь таны ойр дотныхон болоод танд таатай сайхан байдлыг авчирч, долоо хоногийн турш эерэг байхад нөлөөлнө. Ажил хөдөлмөр, сурлагадаа залхууралгүй, шаргуу ажиллавал сайн хариуг хурдан сонсно.

Жинлүүр

Өнгөрсөн долоо хоногийн ажлын стрессээс ангижирч, шинэ долоо хоногтоо анхаарвал зохино. Таны хүлээлт үүсгэж байгаа зүйлс хойшлогдож магадгүй тул итгэл найдвараа битгий алдаарай. Хайр дурлалын амьдралд, болзож байгаа жинлүүрүүд нэг шат ахих бол, гэр бүлтэй жинлүүрүүд тэдэндээ зав гаргаж аялалд явах, салхинд гарахад тохиромжтой.

Хилэнц

Энэ долоо хоногт шийдвэр гаргахдаа шийдэмгий байж чадвал сайн үр дүн сонсно. Шинэ зорилго тавьж түүндээ хүрэхийн төлөө чармайхад тохиромжтой цаг үе тохиож байна. Мөн энэ долоо хоногт зайлсхийж байсан эрсдэлтэй хөрөнгө оруулалтаа хийвэл ашиг хонжоо олно.

Нум 

Энэ долоо хоногт томилолтоор явах эсвэл ажилтай холбоотой томоохон уулзалтад орох төлөвтэй байгаа тул эртнээс бэлтгэлтэй байх хэрэгтэй. Маркетинг, бизнесээр ажилладаг хүмүүст энэ долоо хоногт сайхан боломж тохионо. Санхүүгийн хувьд эрсдэлтэй алхам хийхгүй байхыг од эрхэс сануулж байна. Эс бөгөөс санхүүгийн хүндрэлд орж, зээл тусламж хайх нөхцөл бүрдэх төлөвтэйбайна.

Матар

Энэ долоо хоногт олон боломжуудыг танд бэлдсэн тул цаг алдаж болохгүй. Гэр бүлийн бизнес эрхэлдэг матрыханд ашиг орлого ихээхэн нэмэглэх төлөвтэй байна. Өөртөө цаг гаргаж өөрийгөө эрхлүүлэхэд цаг, мөнгө харамдахгүй байхыг од эрхэс сануулж байна.

Хумх

Таны хувьд жинхэнэ сорилтын цаг үе эхэлж байна. Иймд шинэ зүйл туршиж, ажилдаа хичээж ажиллах, шинэ найз нөхөдтэй болох хэрэгтэй. Хөрөнгө оруулалт хийх, худалдан авалт хийхэд тохиромжтой цаг үе. Дасгал хөдөлгөөн тогтмол хийж, түргэн хоолноос хол байхыг эрмэлзээрэй.

Загас

Ажилдаа шамдаж, өөр зүйлд сатаарахгүй байхыг од эрхэс сануулж байна. Дээд албан тушаалтнуудны нүдэнд өртөж, сайшаагдах боломж танд ирэх тул алдалгүй ашиглах хэрэгтэй. Загасны ордныхон тушаал дэвших эсвэл цалингаа нэмүүлэх магадлалтай байна. Эрүүл мэндийн байдал энэ долоо хоногт харьцангуй сайн байх болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: