Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2020 01 сар 21
・ 2
Өнөө маргаашдаа баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
-Энэ сарын 23- 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв-
Нэгдүгээр сарын 23-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи 23-нд зарим газраар, 24-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн.
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
Харин 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Эх сурвалж: ЦУОШГ
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.