Хүчингийн хэрэгт хуурамч дүгнэлт гаргасан шинжээчид ял оноов

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 22 ・ 2

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хүчингийн хэрэгт хуурамч дүгнэлт гаргасан гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын дарга Х.Түвшин-Эрдэнэд нэг жилийн хорих ял, ахлах шинжээч Ж.Оюунаа, шинжээч М.Золжаргал нарт мөнгөн торгууль ногдууллаа.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Х.Түвшин-Эрдэнэд Хүч хэрэглэх, эд хөрөнгийг нь устгахаар заналхийлэх, шан харамж өгөх зэргээр гэрч, хохирогчоор худал мэдүүлэг өгүүлсэн, шинжээчээр худал дүгнэлт гаргуулсан, орчуулагчаар худал орчуулуулсан, хэлмэрчээр худал хэлмэрчлүүлсэн бол хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оноосон байна.

Харин  Ж.Оюунааг  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 19.200.000 төгрөгөөр, Н.Золжаргалыг  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 12.240.000 төгрөгөөр торгов.

Эх сурвалж: www.polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: