Төрсний дараа биеэ тэнхрүүлэх Солонгос ээжүүдийн шалгарсан арга

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 22 ・ 3

Өдгөө Өмнөд Солонгос нь гоо сайхны салбараар дэлхийд тэргүүлэх улсуудын тоонд багтах болсон. Тэгвэл тус улсын эмэгтэйчүүд төрсний дараа хэрхэн өөртөө анхаарал тавьж, эрүүл, гоо үзэсгэлэнтэй байдлаа хадгалдаг тухай мэдээллийг та бүхэнд хүргэж байна. 

Төрсний дараа биеэ тэнхрүүлэх Солонгос ээжүүдийн шалгарсан арга

1"Chorivon" нөхөн сэргээх төв

 

Солонгост эх болон нярай төрснийхөө дараа гэр рүүгээ бус харин нөхөн сэргээх төв буюу "Чоривон"-д очдог. 1-р зэрэглэлийн зочид буудал, усан эмчилгээний газар, спа, нүүр, биеийн иллэгийн газар, усан сан гээд биеийн алжаал тайлах бүх төвүүдийг багтаасан гээд бодоод үз дээ? Энд стресс, ядаргааг тайлах бүх эмчилгээ байдаг. Харин нярай эхтэйгээ ойрхон байх ч хамт нэг өрөөнд байдаггүй. Нялхсыг мэргэжлийн, туршлагатай эмч нар хардаг бөгөөд эхчүүд нь хүүхдээ харж, унтуулах шаардлагагүйгээр зөвхөн хооллож байхад л хангалттай гэнэ. Энд эх, хүүхэд 2-3 долоо хоногийн өнгөрүүлдэг ба энэ хугацааг "baby moon" хэмээн нэрлэдэг байна.

 

"Chorivon" нөхөн сэргээх төв

2Тэд "Chorivon"-д юу хийдэг вэ?

 

Тэнд эхчүүд амарч, биеэ сэргээхээс гадна дөнгөж төрсөн нярайг хэрхэн өсгөх талаар суралцдаг. Эмч, сувилагч нар хүүхдийг хэрхэн энгэртээ зөв тэврэх, усанд яаж оруулах зэрэг зүйлсийг зааж өгч, үзүүлдэг байна. Тогооч нар нь эхийн биед хэрэгтэй, амин дэмээр баялаг халуун шөл, эрч хүчийг нь нөхөх шүүс, амттан бэлддэг. Эхийн сэтгэл санааг дэмжих сайхан орчин, уур амьсгалыг ч бүрдүүлдэг ба эргэн тойронг нь эерэг энерги түгээх эд хогшлоор чимэглэсэн байдаг. Тэд хамт амарч буй эхчүүдтэйгээ дотносож, найзууд болох ч боломжтой юм.

 

Тэд "Chorivon"-д юу хийдэг вэ?

3Чоривонд хэр их хугацааг өнгөрүүлдэг вэ?

 

2-3 долоо хоног. Энэ нь эртний Солонгосчуудын төрсний дараах хүүхдээ өсгөх болон өөрсдийгөө харж, халамжилж, анхаарал тавьж, гэрээс гарахгүй байх хугацаа бөгөөд ерөнхийдөө 21 хоног байдаг. Эх хүүхдээ тээж, төрүүлэхэд маш их хугацаа шаардагдаж, хөл хүнд байх явцдаа бие махбодын болон сэтгэл санааны хямралд орох нь элбэг байдаг учир энэ хугацааны амралтыг өөртөө зориулах ёстой гэж тэд үздэг. Мөн төрсний дараа хүйтэн, сэрүүн цаг уур, халдварт өвчин тархсан үед гэрээсээ болон Чоривоноос эрт гарах боломжгүй юм. Өнөөдөр Чоривоны мэргэжлийн эмч  нар, дэвшилтэт технологийн хүчээр Солонгост төрсөн 10 эх тутмын 6 нь Чоривонд хамрагддаг болжээ. Мөн гадаад орнуудаас ч ихээхэн ээжүүд ирдэг бөгөөд дийлэнх нь ОХУ-аас айлчилдаг байна. 

 

Чоривонд хэр их хугацааг өнгөрүүлдэг вэ?

4Ямар үнэтэй байдаг вэ?

 

Зочид буудал 2 одтой юу, 5 одтой юу гэх мэт үйлчилгээний нөхцөлөөс хамаараад өөр өөр үнэтэй байдаг. 7 хоногийн дундаж үнэ нь 2000 ам.доллар бол тансаг зэрэглэлийн үйлчилгээ, одод харагдах өрөө, дээд зэрэглэлийн зочид буудлууд багтсан үйлчилгээ нь 7 хоногийн 9000 ам.доллар байдаг. Өдгөө Солонгост дөнгөж төрсөн эхчүүд Чоривонд очих нь элбэг бөгөөд нөхрийн гэр бүлээс Чоривонд амрах эрх бэлэглэх нь уламжлал болон тогтжээ.

 

Ямар үнэтэй байдаг вэ?
 
 
 
www.Caak.mn
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: