ТЕГ-ын ажилтнууд дээрэм хийгээгүй гэв

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 24 ・ 2

 

Тагнуулын ерөнхий газар, эрүүгийн цагдаагийн алба хамтран дээрмийн гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна.

ОХУ-ын иргэн “Г”, Монгол Улсын иргэн “М” нарыг 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр үл таних 4 хүнд хүч хэрэглэн 50,000 доллар, 2.500 еврог дээрэмджээ.

Уг мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад МУ-ын иргэн 1984-1992 онд төрсөн Н, Д, М, Б нар уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Иймд Тагнуулын ерөнхий газартай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2020 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө дээрх этгээдүүдийг дайчлан баривчлан саатуулжээ.

Эл хэргийг Тагнуулын ерөнхий газартай хамтран шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж. Уг дээрмийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд гэмт хэрэг үйлдэх үедээ галт зэвсэг хэрэглэсэн гэсэн нь ташаа мэдээлэл гэдгийг ЦЕГ-аас мэдэгдлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: