Архангайд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын сорьцыг нийслэлд шинжилж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 27 ・ 2

Архангай аймагт коронавирусын сэжигтэй тохиолдол илэрчээ. Тодруулбал, энэ сарын 1-3-ны өдрүүдэд Улаанбаатар-Хонконг-Улаанбаатар чиглэлд онгоцоор ниссэн иргэнийг халдвар авсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.

Улмаар тус аймгийн онцгой комисс дээрх асуудлаар хуралдаж, сэжигтэй шинж тэмдэг илэрсэн иргэнийг тусгаарлаж, шинжилгээнд хамруулаад байгаа гэв.

Уг иргэн нь Хонг-Конг улсад зорчсон, далайн гаралтай хүнс идсэн бөгөөд Хонг-Конг улсад уг вирусийн халдвар бүртгэгдсэн учир бид сэжиглэхээс өөр аргагүй. Гэхдээ Хонк-Конгод анхны тохиолдол нэгдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Харин энэ хүн нэгдүгээр сарын 01-03-ны хооронд зорчсон. Одоогоор ДЭМБ нууц үеийг 7-14 хоног гэж үзэж байгаа. Энэ нууц үеэс өмнө уг иргэн зорчсон учир харьцангуй эрсдэл бага ч нууц хугацаа нэмэгдэхийг үгүйсгэхгүй тул болгоомжил, удирдамжийн дагуу ажиллав. Онош баталгаажсанаас хойш халдвар гарсан, бүртгэгдсэн гэж тооцох учиртай. Тиймээс энэ хугацаанд иргэд сонор сэрэмжтэй байх нь ч зөв ч айж сандрах шаардлагагүй болохыг анхааруулав.

Түүний зорчсон газарт дээрх вирусын халдвар илэрсэн тул нууц үе явагдсан байж болзошгүй хэмээн шинжилж байгаа юм байна.

Харин өвчтөнөөс авсан шинжилгээний хариу 72 цагийн дараа гарах бөгөөд Архангай аймагт нэгдсэн лаборатори байхгүй учир сорьцыг Улаанбаатар руу илгээж, шинжилж байгаа ажээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: