Эрчүүдийн өчил: "Арын хаалга" тогших талаарх миний бодол бол...

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 05 ・ 5

Хүн бүрийн амьдралд секс чухал үүрэгтэй байдаг. Ямар мэдрэмж таашаал өгч, авах нь хамтрагчаас мөн олон шинэ зүйлсээс шалтгаална. Бас хосууд юу хүсч байгаагаа бие биедээ чөлөөтэй илэрхийлснээр хоорондын харилцан ойлголцол үүснэ. Харилцан ойлголцол сайн явагдсанаар хэн хэн нь илүү их таашаал хүртдэг. Тиймээс энэ удаагийн эрчүүдийн өчлөөрөө нэгэн уншигч бүсгүйнхээ хүсэлтийн дагуу анал сексийн талаар судалгаа авснаа үүгээр хүргэж байна.

Эрчүүдийн өчил:

1. Байх л зүйл шдээ
Миний хувьд нэг их тийм ийм гээд бодож байсан удаа байхгүй юм байна. Гэхдээ энэ тийм ч ноцтой муу, зүйл ч биш бас сайн зүйл ч биш, ерөнхийдөө байдаг л энгийн юм гэж боддог. Би яг хийж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна аа хэхэ. (23 настай О)

2. Эмэгтэй хүнд муу гэж сонсож байсан юм байна
Яг эрэгтэй хүний хувьд бол тийм их ялгаатай мэдрэгддэггүй. Илүү бариу байгаагаас өөр зүйлгүй. Харин эмэгтэй хүний хувьд өвдөлт, таашаал хоёр зэрэг мэдрэгддэг гэсэн. Энэ нь тийм ч таатай биш санагддаг юм шиг байгаа юм. Дээрээс нь эмэгтэйд нь их өвдөлт мэдрэгддэг учраас ер нь энэ төрлийн сексийг хийх гээд хэрэггүй л гэж боддог. (28 настай С)

3. Одоогоор буруу муу зүйл мэдэгдсэн юм алга л байна
Энгийн л зүйл. Манай найз охин бид хоёр ер нь их чөлөөтэй харилцаатай байдаг л даа. Хувь хүмүүсийнхээ хувьд болохгүй гэсэн рүү явчих гээд байдаг, зөрүүд хоёр гэхүү дээ. Тийм болохоор анал сексийг хэдэн жилийн өмнө л хийгээд үзчихсэн. Ер нь эмэгтэйгээс их зүйл шалтгаалдаг юм билээ. Эхний удаа найз охин маань биеэ чангалаад байсан болохоор аймар өвдөөд байна гээд нэг хэсэг заза больё гэчихсэн байсан юм. Харин дараа нь нэгэн халуухан шөнө нэлээд оршил хийж, өөр өөр байрлалаар хийчихээд анал секс хийсэн чинь бараг л зүв зүгээр яваад орчихсон. Найз охин маань ч гоё байна гээд тэрнээс хойш бид хоёр хүссэн үедээ хийгээд л байгаа. Одоогоор буруу муу зүйл мэдэгдсэн юм алга л байна. Гэхдээ байнга бол дэмий байх. 14 хоногтоо 1 эсвэл сардаа 1 ч юм уу байвал зүгээр. (28 настай Т)

4. Эмэгтэй нь хүсч байна уу? гэдгээс л хамаарна даа
Эрчүүд бидний хувьд сексийг сайхан байлгах гол зүйл нь миний л бодлоор сайхан үнэртэй эмэгтэй, ариун цэвэр хоёр. Тийм болохоор гол нь эмэгтэй нь хүсээд гоё үнэртэй байх л юм бол бараг бүх эрчүүд л хийхийг хүснэ дээ. Энэ асуудал шийдэгдсэн байхад бол эрчүүд хийхэд бэлэн л хүмүүс байдаг. Гэхдээ энэ тал дээр ямар ч туршлага, мэдлэг, мэдээлэл байхгүй учраас анал секс хийх нь зөв үү, буруу юу гэдгийг сайн мэдэхгүй байна. (30 настай А)

5. Хайртай хүнтэйгээ бол дургүй байвал хэзээ ч хийхгүй
Миний хувьд бол хийдэг үйлдлээсээ уйдаад шинэ зүйл туршихыг хүсээд янз бүрийн юм оролдож үздэг хүмүүс л хийдэг байх гэж боддог. Ер нь дэмий л байх. Бас энэ бол хайртай хүнтэйгээ хийх ажил биш гэж бодож байна. Туршиж үзэхэд маш их өвдөж байна гэж хэлж байсан болохоор ахиж үзмээргүй санагдсан. Яахав шинэ юм туршиж үзэхийг хүсдэг чөлөөт сэтгэлгээтэй хүмүүс бол хамаагүй хийх л байх. Харин хайртай хүнтэйгээ бол дургүй байвал хэзээ ч хийхгүй. (34 настай Б)

6. Тэр газар чинь өөр зориулалттай биз дээ?
Ер нь бол тийм секс хийж үзээгүй бас санал болгож байгаагүй юм байна. Хосууд бол ярилцаж байж л хийсэн нь дээр гэж боддог. Тэр газар чинь өөр зориулалттай болохоор өвчин эсвэл юу ч болж болно. Тэгээд ер нь ижил хүйстэн юм уу, хоёр хүйсийг сонирхдог хүмүүс байдаг даа, тийм л хүмүүс хийх дуртай байдаг гэж бодож байна. (32 настай Л)

7. Манай эхнэр хийх дуртай шд
Ойролцоогоор 9 сарын өмнө анх туршиж үзсэн юм. Хамгийн сонирхолтой нь эхнэр маань түрүүлж санал болгосон. Хүмүүсийг сонсоод байхад эрчүүд л шалж байгаад хийдэг бас их өвддөг гэж сонсч байсан болохоор эхнэрээ зовоохгүй гээд энэ талаар нэг ч удаа ярьж байгаагүй. Гэтэл эхнэр маань түрүүлээд хийж үзье гэхээр нь өвддөг гэсэн шдээ, чи үнэхээр хүсч байна уу гээд л бөөн юм болж болж хийсэн. Надад бол сүртэй ялгаагүй ч арай бариу мэдрэмж төрсөн болохоор анал сексийн үеэр хурдан тавьчих гээд байдаг. Харин эхнэр маань хийх дуртай хэхэ. (29 настай У)

8. Нэг үзчих юмсан л гэж боддог
Хийж үзээгүй болохоор яг сайн мэдэхгүй байна. Гэхдээ уг нь бол тийм муухай биш гэж боддог. Бас энд тэндгүй дурдагдаж байдаг болохоор нэг хийж үзмээр санагддаг. Бараг бүх эрчүүд нэг хийгээд үзчих юмсан гэж боддог байх. Гаднаа ил гаргахгүй ч дотны найз нартаа тэгэж ярьдаг хүн олон. Эрэгтэй хүн чинь сексийн тал дээр маш сониуч байдаг болохоор туршаад үзмээр санагдаж л таарна. (27 настай Х)

9. Эрчүүдэд бол бараг л ялгаагүй санагддаг
Урьд нь хэд хэд хийж үзсэн. Эмэгтэй хүнээсээ л их зүйл шалтгаалах байх. Бид нарт бол бараг ялгаагүй гэж хэлж болно. Харин эмэгтэйчүүдэд бол эхлээд хийхэд их өвдөлт мэдрэгддэг болохоор нэлээд цаг, тэвчээр, зөөлөн байдал шаарддаг.(35 настай М)

10. Эхнэртэйгээ хийх зүйл биш
Нэг оролдож үзмээр санагддаг. Тэгэж байгаад эхнэрээсээ өөр эмэгтэйтэй оролдож үзнэ гэж бодож байгаа. Яагаад гэхээр эхнэртэйгээ иймэрхүү зүйл хийхээр хүндлэх сэтгэл байхгүй болчих юм шиг санагддаг. Бас их өвддөг гэж сонссон болохоор эхнэрээ зовоомооргүй байна. Тийм болохоор ер нь эхнэртэйгээ хийх зүйл биш дээ. (38 настай Б)

Харин чи энэ талаар ямар бодолтой байдаг вэ?


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • 2 / 2020 02 сар 06/

    mash jijighen boovtai baihaa

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 06/

    Ер нь бол хүний энэ хэсэг өөр зориулалттай. ДОХ-оор өвдсөн хүмүүс ихэнх голцуу ижил хүйстэн байдаг. Эндээс эрхбиш нэг юм бодогдож байгаа биз дээ. Ингэх л сонирхол байгаам бол sex тоглоом авахгүй юу.

    Хариулах
  • зочин / 2020 02 сар 06/

    teneg malnuud iim saitiig xaax xeregtei

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 05/

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 05/

    Хариулах