Рэппэр Г.Энэрэлд 300 цаг нийтэд тустай ажил хийх ял оноожээ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 06 ・ 3

Бусдын биед гэмтэл учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх рэппэр Г.Энэрэлд холбогдох шүүх хурал Баянгол дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд болж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оноолоо. 

Дашрамд дурдахад, түүнийг гэр бүлийн хүнээ байнга хүчирхийлдэг болох нь нотлогдоогүй гэдгээр хэрэг нь хэрэгсэхгүй болсон байна.

ХУУЛЬ НЬ:

Эрүүгийн хууль 11.6 дугаар зүйл. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах 2. Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: