Залхуу ээжийн арга буюу дархлааг дэмжих Монгол арга

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 02 сар 06 ・ 3

Бидний хэлж хэвшсэн дархлаа сэргээх аргууд энэ өвлийн ханиадны эсрэг хүүхдүүдийнхээ дархлааг сэргээх сайн арга хайж интернэтээр ч баахан “хэсүүчиллээ”.

Үнэндээ бидэнд тэр ч үнэтэй, энэ ч сайн гэсэн сүлжээний гэх нэршилтэй олон бизнесүүдээс эхлээд хэрэгтэй хэрэггүй аргууд хэдэн арваараа л байдаг юм байна. Гэхдээ тэд бүгд монгол хүний биеийн онцлогт тохирохгүйн дээр хэт үнэтэй санагдсанаа нуухгүй ээ.

Улс эх орныхоо ирээдүй хойч үеийг хамгаалахын тулд хичээл сургуулийг нь хорьсон ч өнөөдөр ажлаа таслаад ханиадны эсрэг тэмцчихвэл маргаашийн амьдралд минь ямар их халгаатай нийгэмд бид чинь аж төрж байгаа билээ дээ. Тиймээс өглөө гарахдаа, орой хүүхдүүдээ унтахаас нь өмнө дархлааг нь дэмжээд дэмнээд өгөх хямд бөгөөд найдвартай аргыг хайж хайж өнөөх л алгуурласаар байдаг уламжлалт арга дээрээ суурилсан нэгэн шинэ нээлтийг хийчихлээ. Хийчихлээ ч гэж дээ... Хүмүүс нэг нэгэндээ зөвлөдөг ч тэр бүр ойшоож сонсоогүй эгэл арга л аминд орж байна шүү.

Аарцаа буцалгаад л шар тостой өглөө оройдоо уугаад байхад тэр яриад байгаа амархан бөгөөд цаг алдахгүй, “хямдхан” дархлааг олоод авчихаж болох юм байна. Гэвч надад хөдөөнөөс ирэх аарц байдаггүй, зах дэлгүүр хэсэх цаг ч хомс тул орчин үеийн аргыг өөриймшүүлэх эрэлд бас л гарлаа. Үнэхээр ч сэтгэлд нийцсэн аргаа хуваалцахгүй байж чадахгүй нь. Зөв аарцыг худалдаж аваад сайхан буцлаад ирэхээр нь шар тосноосоо хийж хөвүүлж уугаад л хар хөлс аяндаа гарч, дархлааг минь сайхан дэмжиж байна шүү. Бага охин минь нус нь гоожиж эхэлсэн байсан тул энэ аймшигт ханиадыг бас ямар эмээрээ дарах вэ гэсэн бодолд аль эрт орчихсон байсан би гэдэг хүн ид шидтэй юм шиг л хоёр өдрийн дотор шар тостой амттай, халуун аарцаар нусыг нь эдгээчихлээ. Бас өглөө босоод цаг алдахгүй энэ аргаа гэр бүлийнхээ гишүүн бүрт хэрэгжүүлж чадсан нь бүр бахадмаар сайхан байна. Хамгийн чухал нь аарц нь өөрөө махнаас ч илүү уураглаг, шим тэжээлтэй бөгөөд монгол хүний биеийн онцлогт төгс зохицож шингэдэг юм байна гэдгийг ойлгосон явдал байлаа. Бас дархлаа дэмжихийн хажуугаар арвайн гурил ганц халбагыг хийхэд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирч би гэдэг хүн бас нэг асуудлаа давхар шийдэж чадлаа.

Тиймээ, би хааяахан ханиаданд дарлуулчихаараа бусдын л адил эмийн сан руу шогшиж, уут уут эмээр сар ажилласан цалингаа сольчихдог хэнэггүйхэн ээж байсан. Байсан гэдэг нь одоо би өөрийгөө болон үр хүүхдээ цаг гарган агаарт гаргаж, өглөө босохдоо хэдхэн минутыг өөрөөсөө харамлахаа больж гэр бүлийнхээ дархлааг дэмжих аргыг өөрөө өөртөө нээж чадсан залхуу ээжээс өвөлжин эдгэрч өгөхгүй байгаа айхтар ханиадны эсрэг өдөр бүр Зөвөөр дархлаажиж чадсан, ээж байна. Ийм амархан байсан гэж үү, ийм л юм бидэнд дутуу байж гэж би өөртөө хэлээд бусадтайгаа хуваалцахыг хүслээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: