Шоколадтай бялуу хийж хайртыгаа баярлуулаарай

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 13 ・ 2

Хайртай бүсгүйдээ, хайртай залуудаа бэлэг бэлэглэхээс гадна өөр гэнэтийн бэлгээр баярлуулах бас нэгэн боломж. Шарсан зайдас, өндөг, аяга халуун кофег оронд нь бэлтгэж өгөхөд сайхан “сюрприз” мөн ч гэлээ өөрийнхөө тал болсон хайртыгаа жинхэнэ өглөөний хоолны урлагаар бэлэг барих нь хэзээ ч мартагдахгүй “сюрприз” болно шүү.

Шоколадтай бялуу: Амтат бялууны маш энгийн жор

Орц: Өндөг – 4 ш

Гурил – ¾ стакан

Какао – 3 х.х

Чимх давс

Хавтгай шоколад

Чимэглэлд хүссэн жимс, жимсгэнэ

Хийх арга: Өндгөө сахар, давстайгаа хольж миксерээр хөөсөртөл нь хутгаарай. Гурил, какаог холиод өндөг дээрээ нэмнэ, сүрхий холиод хэрэггүй. Бэлэн болсон зуурмагаа хэвэнд хийж 180 хэмд 20-30 минут шарах шүүгээнд болгоно. Болсон эсэхийг шүдний модоор үзээрэй. Бялуу хөрж байх хооронд шоколадаа хайлуулж бялуун дээрээ асгана. Өөрийн дуртай жимс жимсгэнээрээ хүссэнээрээ чимээрэй. Кофетэй цуг идэхэд амттаны таашаалыг мэдрэх нь гарцаагүй.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: