Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2020 02 сар 14
・ 4

АТГ-т шалгуулж буй зарим аймгийн ИТХ-ын болон Засаг даргад яллагдагчаар татах тогтоол танилцуулж, гарын үсэг зуруулжээ. Тус газрын Мөрдөн шалгах хэлтэст Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил дэрвэгэр жиргэрүүтэй холбоотой хэрэгт, Архангайн Засаг дарга Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр нар эрх мэдлээ урвуулан хуурамч тушаал гаргаж, Шоронгийн ам гэх газарт алт олборлох зөвшөөрөл олгосон хэрэгт шалгуулж байна. Ц.Мөнхнасан нь уг хэргээсээ гадна ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүхийн биед халдаж, хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан. Архангайн удирдлагад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, шүүхэд шилжүүлэх саналаа мөрдөгч нар НПГ-т хүргүүлсэн аж.
АТГ-ын үүдийг сахиж буй өөр нэг аймгийн ИТХ-ын болон Засаг дарга нь Баянхонгорынх. Тус аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал нарыг яллагдагчаар татах тогтоолыг НПГ-аас батлан түүнтэй нь АТГ-ын мөрдөгчид танилцуулж гарын үсэг зуруулсныг хэд хэдэн
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.