Хүнд хэцүү өдрүүдэд өөрөө өөртөө хэлэх өгүүлбэрүүд

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 18 ・ 2

Хүний амьдралд тохиолдох хамгийн хүнд хэцүү өдөр таныг цаашид илүү их хөгжин дэвшихэд тус болох хичээл болдог гэж хэлж болно.  Амьдрал тань уруудаж доройтож байгаа мэт санагдаж байна уу? Үүнд сандрах, санаа зовох, шантрах ч хэрэггүй, гарах арга зам гэж бий.

Хүнд хэцүү өдрүүдэд өөрөө өөртөө хэлэх өгүүлбэрүүд
 

1. Амьдрал бол зөвхөн зугаа цэнгэлийн үүр биш

“Хэрвээ төгс төгөлдөрт хүрэх гэж зүтгэх юм бол хэзээ ч, юунд ч сэтгэл ханамжтай байж чадахгүй ”- Л.Н. Толстой

Холын том зорилготой байна гэдэг сайн зүйл. Гэхдээ та өөрийн аз жаргалаа өмнөө тавьсан зорилгоо хэрхэн биелүүлж чадсан бэ гэсэн үнэлгээгээр үнэлж, хэмжих юм бол таны амьдрал тэр чигтээ бүтэлгүйтэл, гутрал байх болно. Үүнтэй эвлэр, энэ дэлхийн бүх зүйл чамаас шалтгаалахгүй.

2. Тэмцэл болгон хичээл

Шуурга дуусангуут л та тэр үед яаж тэмцэж байснаа мартана. Бүр шуурга дууссан үгүйд ч эргэлзэнэ. Гэхдээ нэг л зүйл тодорхой нь: шуурга эхлэхийн өмнөх хүн , шуургыг даваад гарч ирж байгаа хүн хоёр тэс өөр хүн байдаг.”-Харуки Мураками

Амьдрал ямар хэцүү байгаа талаар хэзээ ч битгий гомдол. Яагаад ийм байдалд хүрэв гэдгийг бод, дүгнэ. Үүнийг өөрчлөхийн тулд яг одоо чи юу хийж чадах, ямар боломж байгаа эсэхээ хар. Хамгийн муу муухай үеийг туулсан туршлага нь та цаашид ийм байдалд орохгүй байхад тус болох чухал зэвсэг билээ.

 

 

3. Амжилт тэр дороо ирэхгүй

“Удаан ургасан мод нь хамгийн сайн үр жимс өгдөг” - Мольер

Урт хугацааны ямар нэг зүйл төлөвлөсөн бол бүх л зүйл дороо бүтээд явна гэж байхгүй гэдгийг хатуу сана. Сайн зүйл хийхийн тулд ихээхэн цаг хугацаа хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Харин тэвчээр алдан, уурлаж гомдон ширээ шааж эхэлмээр санагдах үедээ таны өмнөө тавьсан зорилго тань ямар ач холбогдолтой тухайд дахин нэг санаарай. Мөн та одоо юунд хүрээд байгаа, дараагийн алхмаа хийхэд юу дутуу байгаа гэдгийг ч бас сайтар бод.

4. Зовлон үзээгүй хүн жаргал гэж юу болохыг ойлгохгүй

“Ялалт нь таныг хүч чадалтай болгодог юм биш. Хүч чадал гэдэг бол тэмцлийн үр дүнд бий болдог зүйл. Тулгарсан бэрхшээлийн өмнө бууж өгөхгүй сөрөн тэмцэх үедээ хүн өөрийн хүч чадлыг бүрэн дайчилдаг” –Арнольд Шварцнеггер

Ялагдлаа гээд гутарч суух хэрэггүй. Ялагдал гэдэг бол таныг өсөн дэвжихэд заавал туулах ёстой зүйлийн нэг гэж үзэж, өөртөө итгэлтэйгээр, зорьсон зүйлдээ хүрэхийн тулд толгой өндөр өргөн алх,тэмц.

5. Энэ дэлхийн бүх зүйлд санаа зовох шаардлагагүй

Сэтгэл зовнил нь маргаашийн гуниг гутралыг багасгах биш харин өнөөдрийн хүч чадлыг тань барж байдаг зүйл.”-Корри Тен Боом

Аливаа эвгүй зүйлд, бүр өөрт хамаагүй зүйлд ч хамаг анхаарлаа хандуулан санаа зовох гэдэг бол хүний нэг мөн чанар . Өөрт хамаагүй зүйлд ингэж санаа зовох нь аюултай, сэтгэл санааны хямралд хүргэж болох юм. Цаг үргэлж толгой дотор тань таны гол дүрд нь тоглох аймшгийн кино эргэлдэнэ гэдэг сайн зүйл яавч биш.

 

 

6. Өөрийн сэтгэл хөдлөлөөс айх хэрэггүй

Уйллаа гээд уучлал гуйх хэрэггүй. Сэтгэл хөдлөл үгүй байсан бол бид робот шиг л байх байсан”-Элизабет Гильберт

Уурлаж гомдох, харамсах үед нулимс гаргах нь сул доройн шинж биш харин өөрийн биед хуримтлагдах муу муухай энергийг гаргаж чадаж байгаа чадвар юм. Эр хүний ховорхон гарах нулимс нь шившигт хэрэг огт биш юм шүү. Хүн болгонд айдас түгшүүрээ гадагшлуулах арга байдаг бөгөөд сэтгэл санаа маш их хөдөлж байгаа бол өөрийгөө барих хэрэггүй. Ингэхгүй бол тэр бүх сэтгэл түгшүүр, харамсал, уурлаж гомдох гомдол нь нэг л өдөр, хамгийн тохиромжгүй цаг үед гадагшлан таныг сэтгэл санааны хувьд ихээхэн хүнд нөхцөлд оруулж болох юм.

7. Хүнээс тусламж гуйх зоригтой бай

Хүний амьдралд хамгийн их тавигдах, хамгийн чухал асуулт бол: Чи бусдын төлөө юу хийсэн бэ?”-Мартин Лютер Кинг

Хүний тусламж яах аргагүй хэрэгтэй болсон үед бусдаас тусламж эрэхээс бүү зов. Энэ дэлхийн олон алдар цуутай хүмүүс нь бусдын дэмжлэг туслалцаа аваагүй байсан бол тун ч багахан амжилтад хүрэх байсан гэдгийг үргэлж санаж яваарай.

8. Та хайрлуулах, аз жаргалтай байх эрхтэй 

Ихэнх хүн өөрийн хүссэн, шийдсэн  тэр хэмжээгээрээ л аз жаргалтай байдаг.” - Авраам Линкольн

Та баярлаж талархаж байдаг зүйлсийнхээ тухай бод. Энэ нь таны тухайд санаа зовж явдаг ээжийн тань хийж өгсөн аяга цай гээд юу ч байж болох юм.

Санаа сэтгэл муухан байх үед энэхүү жижиг мэт боловч аз жаргалыг та анзаарч харж чадахаа байдаг. Тийм учраас сэтгэл санаагаа хэвийн болгохын тулд та амьдралд баярлаж явдаг зүйлээ дэс дараалан бод. Ямарваа нэг хүндхэн зүйл тохиолдох болгонд ингэж сайн сайхан зүйлсийг бодож сэтгэл санаагаа сэргээж чадсанаар хар муухай бодол санаа таныг эзлэн авахаас өөрийгөө сэргийлж чадна.  

 

www.Caak.mn

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: