Хөх морь өдөр

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 21 ・ 1

Өвлийн адаг улаагчин үхэр сарын долоон улаан мэнгэтэй хөх морь өдөр

  • Аргын тооллын: 2020.2.21, Баасан гараг
  • Билгийн тооллын: 28
  • Наран ургах шингэх: 7.49-18.22
  • Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн болой, үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг. Хол газаз яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: