90 хоногийн хугацаанд зээлийн үндсэн өр, зээлийн хүүг төлөхгүй байхаар шийдлээ. Өнөөдөр болсон засгийн газрын ээлжит хуралдаанаар эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэв. Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд өнөөдрийн хуралдаанд оролцсон байна. Энэ зөвлөлд Сангийн сайд, Төв банкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Хадгаламжийн даатгалын корпорацийн дарга багтдаг. Тус зөвлөлөөс өчигдөр гаргасан шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа.

Монголбанкны ерөнхий захирал Б.Лхагвасүрэн: "Цар тахлын үеийн бэлэн байдлыг нэгдүгээр сарын сүүлээс хойш зарласан. Үүнээс хойш гарсан санхүүгийн хүндрэлийг судалж байна. Нийт зээлдэгчийн 90 гаруй хувь нь хувь иргэний хэрэглээний зээл байдаг. 90 хоногийн хугацаанд үндсэн зээл болон хүүг төлөхөөргүй болгож, хойшлуулж байна. Хэрэглээний зээл дээр нэг сарын хугацаанд зээлээ төлж чадаагүй бол ангилал бууруулдаг байсан. Харин өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш зургаан сарын хугацаанд зээлийн ангилалд өөрчлөлт оруулахгүй. Өөрөөр хэлбэл санхүүгийн сахилга бат зөрчсөн гэж хар дансанд орохгүй гэсэн үг. Монголбанкны зүгээс бүх асуудлаа Засгийн газартай хамт нэгдсэн байдлаар гаргахаар төлөвлөж ажиллаж байгаа" гэлээ.