Гэртээ байх хугацаандаа хоббитой болж, түүгээрээ мөнгө олох 5 санаа

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 03 сар 24 ・ 1

Гар доорх материал ашиглаад гайхалтай бүтээл туурвиж чаддаг авьяаслаг бүсгүйчүүд олон бий. Зарим нь зүгээр л сонирхлоороо оролдож бүтээлээ өөртөө хадгалдаг бол зарим эмэгтэйчүүд хоббигоо бизнес болгон хөгжүүлж чадсан тохиолдол ч бий.  Энэ удаад бүсгүйчүүддээ гэртээ суунгаа хэрхэн бүтээл урлаж, бизнес хийж болох санааг хуваалцъя. 

Гэртээ байх хугацаандаа хоббитой болж, түүгээрээ мөнгө олох 5 санаа
 

1Цэцгийн аквариум

 

Хэдийгээр флорариум урлаг саяхнаас хөгжиж эхэлсэн ч худалдан авагчдын дунд алдартай болоод байгаа билээ. Тиймээс та өөрийн гараар бүтээл туурвиж, энэхүү зах зээлд хүч түрэн орох боломжтой.

Флорариум гэдэг нь ургамал тарьж ургуулах зорилготой шилэн сав юм. Ихэнхдээ халуун орны ургамлыг тарьж ургуулдаг.

 

Цэцгийн аквариум

 

Үүнээс гадна “цэцгийн аквариум” дотор төрөл бүрийн хөвд, кактус, нил ягаан цэцгийг ургуулахад нэн тохиромжтой.

 

 

Флорариум дотор жижиг интерьерийн зүйлсийг хийж, байгалийн гоо үзэсгэлэнг бүтээдэг юм. Гэртээ өөрийн гэсэн цэцэрлэгт хүрээлэнтэй болохыг хүсдэггүй хүн гэж байхгүй л болов уу?

Ингээд та өөрийн гараар флорариум хийж зах зээлд борлуулахад л хангалттай. Худалдан авагч олдоно гэдэгт итгэлтэй байна шүү.

 

2Захиалгаар нарийн боов хийх

 

Хэрвээ найз нөхөд, ойр дотны хүмүүс тань таныг гайхалтай амттан, нарийн боов хийдэг гэдэг бол яагаад олон нийтийн хүртээл болгож болохгүй гэж?

Орчин үед ихэнх хүмүүс дэлгүүрийн бус харин гэр аргаар хийсэн амттанд дуртай  болсон. Харамсалтай нь амтат нарийн боов хийх чадвар хүн бүрт байдаггүй.

 

Захиалгаар нарийн боов хийх

 

Үүнээс гадна амттан идэх дуртай хүмүүсийг олоход тийм ч хэцүү биш. Хамгийн их хандалттай сайтуудад өөрийн нарийн боовны сурталчилгааг байршуулж, өөрийн хийсэн бүтээлийнхээ зургийг ч тавьж болно шүү дээ.

Хамгийн гол асуудал нь та нарийн боовонд цаг зав зарцуулахдаа бэлэн байна уу л гэдэг байна. Хэрвээ чадах бол асуудалгүй.

 

3Шавар болон керамик эдлэл хийх

 

Шавар болон керамикаар хийсэн бүтээгдэхүүн бүх цаг үед алдартай байсаар ирсэн. Айл гэр бүрт эдгээр зүйлсээр хийсэн гал тогооны хэрэгсэл, аяга, таваг бий. Харин одоо энгийн нэгэн аяганы оронд энэхүү гайхалтай аяга байна гээд боддоо. Цай уух хүсэл илүү ихээр төрөх нь гарцаагүй.

 

Шавар болон керамик эдлэл хийх

 

Тиймээс хүмүүс бэлэг дурсгалд зориулж энэ төрлийн сувенирийг худалдаж авдаг.

 

 

Үүнээс гадна шавраар төрөл бүрийн гоёл чимэглэл, цэцгийн сав, лааны суурь болон бусад төрлийн ахуйн хэрэглээний зүйлсийг бүтээж болно. Уг урлагийг хөгжүүлэхийн тулд зүгээр л шавар худалдаж авахад  л хангалттай.

 

4Хүүхдийн зургаар бүтээл туурвих

 

Сүүлийн үед хүүхдийн зурсан эскизаар тоглоом оёх, нэхэх нь маш алдартай болсон. Өөрийнхөө үлгэрийн дүрийг амилуулахыг хүсдэггүй хүүхэд гэж байхгүй л болов уу?

Эцэг эхчүүд хүүхдээ баярлуулахын тулд юу ч хийхэд бэлэн байдаг учир энэ төрлийн бүтээлийг аз жаргалтайгаар захиалдаг.

 

Хүүхдийн зургаар бүтээл туурвих

 

Анх харахад маш амархан мэт санагдах ч үнэн хэрэгтээ зөвхөн авъяаслаг, сэтгэн бодох чадвартай хүмүүс л бүтээж чадна. Тиймээс хэрвээ та дээр дурдсан хүний тоонд багтаж байгаа бол өөрийн хүчийг шинэ салбарт үзээрэй.

 

5Гар нэхмэл

 

Нэхмэл хатуу утсаар төрөл бүрийн цүнх, сагс болон бусад ахуйн бүтээгдэхүүнийг бүтээх нь алдартай болсон. Учир нь энэ нь бат бөх чанартай болдогт оршино.

 

Гар нэхмэл

 

Үүнээс гадна дулаахан оймс нэхэж ч болно.  Уг нэхмэл утасны давуу тал нь бусад утсыг бодоход зузаан учир нэхмэлийн зүү, дэгээ зүүгүй ч аливаа зүйлийг нэхэх боломжтой. Та зүгээр л гараараа нэхэхэд л хангалттай. Харин энэ төрлийн зүйлсийг нэхэх зааврыг интернэтээс хялбархан олно.

 

 

Хэрвээ та илүү мөнгө зарлагдахыг хүсэхгүй  байвал энэ төрлийн утсыг өөрөө хийх боломжтой. Зүгээр л хэрэггүй хувцсыг нарийн хайчилж хооронд нь нийлүүлэхэд хангалттай. Ингээд бүтээл туурвих чадварт суралцаж, илүү чадварлаг болсныхоо дараа худалдаанд гаргаарай.

 

 
 
www.caak.mn
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: