Багаасаа айраг уух нь биед дархлаа суулгадаг

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 03 сар 24 ・ 4

 

А.ДОРЖХАНД

“Зууны мэдээ” сонины   цахим хувилбар болох  ww.zms.mn  сайт  нь “Монгол өв соёл” буландаа монголчуудын адуун соёлын талаар Монгол Улсын манлай уяач Г. Батчулуунаас цуврал ярилцлага аван хүргэж байна. Энэ удаагийн цувралаар говь нутагт айраг хэрхэн хийдэг талаар ярилцлаа.

Айраг уусан бол хэзээ ч өлсддөгүй. Яагаад гэвэл их шим тэжээлтэй учраас хүүхэд байхаас л ууж өссөн. Би өөрөө Дундговь аймгийн хүн. Тиймээс говь нутгийн айргийг яаж хийдэг болон ач холбогдлын талаар сонирхуулъя. Булганы айраг зөөлхөн исгэлэн байдаг нь айрагны эхтэй шууд холбоотой. Миний өссөн сум яг говь биш тал хээрийн айраг исгэдэг газар. Намрын айраг сөл нь үлдээд таанын толгой шарлаад ирдэг. Ийм айраг бол спирт гэсэн үг. Хамгийн бага хул нь 1.2-3 литрийн хул хүртэл байна. Хамгийн бага хул нь өнгө нь хувирахгүй. Айргийг хийхэд бүлэлт их чухал. 8000-10 мянга бүлдэг. Намар болоод ирэхээр гүүг өдөрт 3-5 саана. Наймдугаар сар гаргаад тав саах хэрэгтэй. Учир нь сэрүү орж байгаатай холбоотой. Айраг уух нь ясыг бэхжүүлдэг. Мөн нөгөө талаар хууч өвчтэй хүн айраг ууж болдоггүй.

Хүүхдийг багаас нь сааманд оруулах, саам уулгах ялангуяа, цагаан гүүний саам их нөлөөтэй. Үүнээс гадна олон гүүтэй айл айргаа ууж барахгүй ахраах буюу гашуун болгочихдог. Ийм айргийг ядарсан малд өгөх буюу арьс идээлэхэд хэрэглэж зөөлрүүлнэ. Намар гүүгээ тавихдаа өвлийнхөө айргийг хөхүүрэндээ авч үлддэг. Сүү сайтай гүүний шинж нь арьс нимгэн, сав ихтэй, өндөр бөгстэй, цээж хавчгар, хүзүү урт, хэвлий сав сайтай, бөгтгөрөгтэй, мах багатай. Сүү ихтэй гүүнээс хурд төрдөг. Хөхүүрийг үхрийн ширийг идээлээд эвхэж тавихаар таардаг юм. Ямааны түүхий арьсыг зүсэж нарийхан болгоод хөхүүрээ оёно. Ингэж оёхдоо дунд нь даавуу хавчуулна. Даавуу дунд нь хийхээр айраг шүүрдэггүй.

Айрагны хөрөнгийг авч хадгалахдаа 10 гаруй жил айраг хийсэн хөхүүрэндээ бага саам хийж үлдээгээд дулаан байлгана. Сайн иссэн айраг гашуун амтгүй болно. Айрганд аминдэм, тэжээллэг чанар их агуулагддаг. Өвөрмонголд явж байхад эмчилгээний айрган дотор улаан чавга хийсэн нь их исгэлэн буюу манайхаар ахарчихсан айраг шиг байсан. Эмчилгээний гээд байгаа айргийг хятадууд их авч хэрэглэж байгаа нь ажиглагдсан. Үнэ нь өндөр, литр нь монгол мөнгөөр 10 орчим мянган төгрөг байсан. Монгол хүний биеийн дархлаа сайн байдаг нь малынхаа шим тэжээлтэй мах, сүүг хэрэглэж байдагтай шууд холбоотой.

Эх сурвалж: www.zms.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 03 сар 27/

    айрагийг тохируулж бага багаар уувал эм болно. харин хамаагүй их уувал "айраг архины дүү" юм шүү дээ. зарим газарт "айрагны хүүхэд" нэртэй мэдрэл муутай хүмүүс их байдаг. ялангуяа архангай, өвөрхайнгай, дундговьд ийм төрлийн хүмүүс их байдаг юм билээ

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 26/

    аа мэдэхгүй. Айраг их уудаг нутгуудад "Айрагны хүүхэд" олон байдаг шүү дээ

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 26/

    Хариулах
  • Сайхан идээ / 2020 03 сар 25/

    Тэнд төрснөөс цаашгүй сайн мэдэхгүй л байна даа. Айрганд нар, ургамал 2 л их нөлөөлдөг юм шүү дээ. Биеэд ч гаргууд сайн идээ дээ.

    Хариулах