Д.Нямхүү: Орхон, Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн сэжигтэй гурван тохиолдлоос коронавирус илрээгүй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 03 сар 25 ・ 1

 

Коронавирусийн халдвар дэлхийн 196 оронд бүртгэгдлээ. Европт коронавирусийн халдвар 18-35 насны залуучуудад тархаж байгаа нь ажиглагдлаа. Мөн нэг гэр бүлийн хүмүүс амиа алдлаа. Орны хүрэлцээгээ дээд зэргээр нэмэгдүүлээд ч Европ орнууд хумьж чадахгүй байна. Тиймээс манай орны иргэд гараа сайтар угаах, амны хаалтаа зүүх ч орхигдуулахгүй байх хэрэгтэй хэмээн Д.Нарангэрэл зөвлөлөө.

-Гараа сайтар угаах

-Спиртэн суурьтай халдваргүйжүүлэлтээр гараа ариутгах

-Гараараа ам, хамар, нүдэндээ байнга хүрэхгүй байх

-Хүнтэй хоёр метрийн зайнаас харилцаанд орох хэрэгтэй гэдгийг ДЭМБ-аас анхаарууллаа. 

Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Нэгдүгээр сарын 09-нээс хойш 3413 иргэн тусгаарлагдаж, ажиглалт байсан. Одоогоор 2083 иргэн ажиглалт байна. Өчигдөр Асралт мед эмнэлгээс 13,  Жаргалант сувилалаас 16, Дархан-Уул аймагт 26 иргэн ажиглалтаас гарч гэртээ дахин хяналтаа үргэлжлүүлэхээр шилжсэн. 

Баян-Өлгий дөрвөн иргэн, Орхон аймагт 40 иргэн нэмэгдэж тусгаарлалт, ажиглалтад орсон. Амбулторийн үзүүлгийн үзлэгт 2,9 хувьтай томуу тост өвчлөл байна. Өнгөрсөн оны мөн энэ үетэй харилцуулахад харьцангуй бага. Дархан-Уул, Орхон аймгийн эмч, мэргэжилтнүүдээ одоогоор бэлтгэж байна. Одоогоор 5 мянган ор дэлгэхээр бэлтгэл ажлаа хийж эхэллээ. Дэлгэсэн орнуудаасаа 5-10 хувь нь эрчимд эмчилгээний орнууд байх ёстой гэж үзэж тоног, төхөөрөмжөөрөө тоноглоно. Хөнгөн өвчтөн 14 хоног, хүнд өвчтөн 4-6 долоо хоног үргэлжилж байгаа тооцоолол гарсан. Гэрийн ажиглалтад шилжиж байгаа хүмүүст маш хатуу зөвлөмж өгч гаргалаа. Хяналт тавихдаа төрийн бус байгууллага, цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллана.

 

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү: Гуравдугаар сарын 23-нд нийслэлийн 6 дүүргийн эмнэлэгт уушгины хатгалгаар хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээс тандалт, судалгаа хийж санамсаргүй түүврийн аргаар 28 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Энэ нь харуултан тандалт хийж хянаж байгаа юм.

Гуравдугаар сарын 23-нд Алтанбулагийн хилээр нэвтэрсэн Орхон, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байгаа гурван хүнээс  коронавирус илрээгүй. Бусад шинжилгээ тандалт хяналт хэвийн явагдаж байна. ХӨСҮТ-д 186 хяналт, ажиглалтад байгаа. Стамбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийн хяналт, шинжилгээ хийгдэж байна.

Батлагдсан өвчтнүүдийн биеийн байдал тогтвортой байгаа. ДЭМБ-аас гаргасан стандартын дагуу бид таван сорьцонд шинжилгээгээ хийдэг. Хамар залгиураас арчдас авч, цэр, цус, өтгөн, шээсэнд хийж байна. 

Тусгаарлалтад 14 хоног байгаад гарч буй хүмүүс маш хариуцлагатай гэртээ өөрийгөө дахин хянана. Өөрийгөө хуурах аюултай, ёс зүйгүй үйлдэл шүү. Манайх ТЕГ, Цагдаа, онцгой байдал гээд хүчний байгууллагатай хамтран ажиллаж хяналтыг тавьж байгаа юм.

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: