Шенгений бүст зорчиж байгаад хөл хорионд орсон монгол улсын иргэд визээ сунгуулах боломжтой

Дэлхий ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 03 сар 26 ・ 6

Шинэ коронавирусын тархалт дэлхий даяар хурдацтай нэмэгдэж буйн улмаас улс орнууд xилээ хааж, олон улсын нислэгүүд цуцлагдаж байна. Энэхүү нөхцөл байдлын улмаас Шенгений визийн хугацаа нь дуусч буй Монгол Улсын иргэд ЕХ-ны гишүүн улсуудын холбогдох эрх бүхий байгууллагад хандан визээ үнэ төлбөргүй сунгуулах боломжтой боллоо. (Европын Парламентын Визийн тухай хуулийн 33.1 дэх заалтад давагдашгүй хүчин зүйл /force majeure/-ийн үед богино хугацааны визийг үнэгүй сунгана гэж заажээ.)

Ингэхдээ:

- Шенгений оронд богино хугацааны визээр зорчсон хугацаа нь 180 хоногт 90 хоног хүрээгүй бол визийг үлдсэн хугацаагаар (90 хоног хүртэл нь) сунгуулах,

- Шенгений оронд богино хугацааны визээр зорчсон хугацаа нь 180 хоногт 90 хоног хүрсэн бол байгаа улсынхаа урт хугацааны виз мэдүүлэх боломжтой.

Тухайн улсын эрх бүхий байгууллага виз сунгуулах хүсэлт тус бүрийг судалж, виз сунгах зөвшөөрөл олгоно. Шенгений виз сунгах эрх бүхий байгууллагуудын мэдээллийг доорх холбоосоор үзнэ үү.

https://ec.europa.eu/info/index_en

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 03 сар 28/

    Хариулах
  • Саруул / 2020 03 сар 27/

    С.Эрдэнэ улсаа бодож хэлсэн үг үнэн шүү.Цүнх баригчид, хөлсний бичээч нар ард түмний нэр барьж дайрч байгаа нь гутамшиг.Үнэн үгэнд дургүй байгааг нь ойлгож байнаа.Цаг хугцаа үнэн худлыг шалггад өгнөө.

  • лыобрөдлоыбрө / 2020 03 сар 27/

    С.Эрдэнийн хэлдэг үнэн шүү дээ. 3мянган иргэний төлөө 3сая иргэнээ аюулд учруулна гэдэг хамгийн тэнэг санаа.

    Хариулах