Энэ долоо хоногийн өрнийн зурхай

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 03 сар 30 ・ 2

Хонь

Энэ долоо хоногт таны үерхэл, хайр дурлал гайхалтай сайн байх болно. Хосын эерэг харилцаа таны сэтгэл санааг өөдрөг байхад нэн тустай. Хайр таны амьдралд хичнээн их гэрэл гэгээ нэмж байгааг та лав анзаарна. Гэсэн хэдий ч, амралтын өдрүүдээр асуудал үүсч магадгүй тул тайван байж, хүлээцтэй хандаарай. Санхүүгийн хувьд энэ долоо хоног танд таатай байна. Од эрхэс энэ байрлалд байгаа дээр хөрөнгө оруулалт хийх, хувьцаа худалдан авахад тохиромжтой.

Үхэр

Үхрийн ордныхон энэ долоо хоногт тулгарах саад бэрхшээлүүдийг дор бүрт нь даван туулахгүй бол дараа нь илүү том асуудал болж, ихээхэн хүндрэл дагуулах аюултай. Орлого сайтай байх тул стрессээ тайлж, асуудлуудаа хөнгөн давж туулахыг эрмэлзээрэй. Таны бие таагүй байсан бол энэ долоо хоногоос тамир тэнхээ эрс сайжрах төлөвтэй байна. Түргэн хоол идэхгүй байхыг зөвлөе.

Ихэр

Хэрэв та өөрийн ажилдаа өөрчлөлт хийх гэж байгаа бол энэ долоо хоногт өнжихийг зөвлөе. Энэ долоо хоногт бизнесийн тал дээр элдэв хянамгай бус үйлдэл хийх нь танд азгүйтэл авчирна. Гэрлэсэн ихрүүдийн хувьд хостойгоо дэмий хэрүүл үүсгэхээс зайлсхийхийг од эрхэс сануулж байна. Үр дүн нь таны таамаглаж байгаагаас өндөр байж мэднэ. Гэрлэх санал тавихаар төлөвлөж буй ихрүүд энэ долоо хоногт аз одтой байх тул энэ боломжийг битгий алдаарай. Мөн гэдэс өвдөх, хоолны хордлого болох магадлалтай тул түргэн хоол идэхгүй байхыг хичээгээрэй.

Мэлхий

Энэ долоо хоногт багаар ажиллах шаардлагатай. Ганцаар зүтгээд ажилдаа амжилт гаргахгүй тул ажлын хамт олонтойгоо ойр байхыг зөвлөж байна. Өмнө хийсэн хөрөнгө оруулалтын үр дүнгээ энэ долоо хоногт хүртэнэ. Санхүүгийн хувьд төлөвлөгдөөгүй, гэнэтийн зүйлст мөнгө үрэхгүй байх шаардлагатай. Мэлхийн ордныхон хостойгоо сайхан харилцаатай байх болно. Долоо хоногийн дунд үеэс сэтгэл санаа тогтворгүй болох тул сэтгэл хөдлөлдөө хэт бүү автаарай.

Арслан

Үйлдвэрлэгч, худалдагч арслангууд энэ долоо хоногт ашигтай ажиллана. Ажилтан арслангууд удирдлагатайгаа ам муруйхаас зайлсхийгээрэй. Харин хостой арслангуудад харилцаандаа цаг гаргахыг зөвлөж байна. Улирлын шинжтэй өвчин болоод халдварт өвчинд өртөж болзошгүй тул эрүүл мэнддээ сайн анхаарч, зөв зохистой хооллон, дасгал хөдөлгөөн хийж дархлаагаа дэмжих шаардлагатай.

Охин

Энэ долоо хоногт хувийн амьдралаа нэн түрүүнд тавих хэрэгтэй. Эс бөгөөс хэрүүл маргаан, ам зөрөх асууудлууд гарч ирэх вий. Боломж гарвал цагийг зугаатай өнгөрүүлж, өөртөө цаг гаргах нь таныг гэнэтийн асуудал тулгарах үед өөдрөг байхад тусална. Санхүүгийн хувьд энэ долоо хоногт одтой байх ч үрэлгэн зан гаргахгүй байвал зохилтой.

Жинлүүр

Өнгөрсөн долоо хоногийн ажлын стрессээс ангижирч, шинэ долоо хоногтоо анхаарвал зохино. Таны хүлээлт үүсгэж байгаа зүйлс хойшлогдож магадгүй тул итгэл найдвараа битгий алдаарай. Хайр дурлалын хувьд болзож байгаа жинлүүрүүд нэг шат ахих бол, гэр бүлтэй жинлүүрүүд тэдэндээ зав гаргаж, хамтдаа дуртай зүйлээ хийхэд тун тохиромжтой.

Хилэнц

Харилцаа холбоо, тээвэр зууч, аялал жуулчлалтай холбоотой бизнес эрхэлдэг бол ажилдаа онцгой анхаарал хандуулахыг зөвлөе. Ажилтнууд харин ажил дээрээ даргатайгаа маргалдахаас болгоомжлоорой. Шинэ долоо хоног танд мөнгөний хур буулгах бололтой. Гэхдээ хувьцааны бизнесээс хол байх хэрэгтэйг санаарай. Сайн найзууд чинь хамгийн хэрэгтэй үед таны талд байх болно. Хэрвээ та дүүтэй бол дүүгийнхээ үгийг анхааралтай сонсоорой. Тэд танд гайхалтай санаа өгөх ч юм билүү. Фитнессээр хичээллэж, дархлаагаа дэмжээрэй. Мөн болж өгвөл түргэн хоол биш эрүүл хүнс хэрэглээрэй.

Нум

Даргынхаа өөдөөс сөргөөцөлдөж, өөрийн бодлыг батлах гэж улайрсны хэрэггүй. Ажлынхаа чанарыг чамлаж болохгүй. Гэр бүлийнхээ төлөө том шийдвэр гаргаж магадгүй. Санхүү, мэргэжлийнхээ талаар яаруу шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй. Халуун ногоотой болон түргэн хоолноос хол байх хэрэгтэй. Эс бөгөөс хоолны хордлогод орох эрсдэл өндөр. Цусны даралт ихэсдэг хүмүүс даралтаа тогтмол хянаж байх хэрэгтэй. Насанд хүрсэн хүүхэдтэйгээ харилцах харилцаандаа анхаарал хандуулаарай. Хэдхэн жилийн дараа хүүхэд чинь таны хамгийн сайн найз болох болно

Матар

Амжилттай яваа матрын ордныхны аз од нь энэ долоо хоногт тодоос тод гийж, үнэ цэнтэй үйлчлүүлэгчтэйгээ гайхалтай тохиролцоонд хүрч карьерт сайнаар нөлөөлнө. Үүнээс үүдсэн таны сайхан энерги эргэн тойрны бүх хүмүүст сайнаар нөлөөлнө. Гэрлэсэн матрынхан хайртынхаа эрүүл мэндэд санаа тавиарай. Мөн түүнтэйгээ гайхалтай хором мөчүүдийг өнгөрөөхийн тулд цаг гаргаарай. Хэлэх үгээ цэгнэхгүй бол санамсаргүй муухай үг хэлж хайртынхаа сэтгэлийг өвтгөж магадгүй. Сэтгэл санаа донсолгоотой байх ч тайван байхыг хичээгээрэй. Энэ бүхэн зуурдын л асуудал гэдгийг санаарай. Мөн хоол шингээх тал дээр бяцхан асуудал үүсч магадгүй. Ойр дотны хүмүүсийн эрүүл мэндэд санхүүгийн зарлага гаргах магадлалтай. Орлогын үүд томоор нээгдэх ч төдий чинээ гарлагатай байх учир илүү зардлаас зайлсхийгээрэй

Хумх

Шаргуу ажиллаж, өөрийгөө шинэ зүйлд сориход тохиромжтой цаг үе. Ажил дээрээ ахмад тушаалтан, удирдлагатай ам муруйхаас зайлсхий. Худалдан авалт, хөрөнгө оруулалт хийхээ хойшлуулж, дахин нэг бодож үзэхэд буруудахгүй. Амралтанд явах, агаар салхинд гарах, хосдоо бэлэг бэлэглэх зэрэг нь танд эрч хүч, урам зориг өгөх болно.

Загас

Ажилдаа шамдаж, өөр зүйлд сатаарахгүй байхыг од эрхэс сануулж байна. Дээд албан тушаалтнуудын нүдэнд өртөж, сайшаагдах боломж танд ирэх тул алдалгүй ашиглах хэрэгтэй. Загасны ордныхонд од эрхэс гайхалтай бэлэг бэлдэж байгааг санаарай. Эрүүл мэндийн байдал энэ долоо хоногт харьцангуй сайн байх болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: