Үсийг хурдан ургуулах маск

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 03 сар 30

Охид бүсгүйчүүдийн хамгийн ихээр арчилдаг бас тэдний хамгийн чухал зүйл бол мэдээж мөрөө давсан урт сайхан үс билээ.

Охидууд маань үсээ хурдан ургуулах талаар элдэв зөвлөгөө дагаж, янз бүрийн эм бэлдмэл хэрэглэснээр зарим нь эсрэгээрээ эрүүл байсан үсийг гэмтээж, унах шалтгаан болдог байна. Ингээд охид бүсгүйчүүдийнхээ хүсэлтээр гэрийн нөхцөлд үс ургуулах маш энгийн мөртлөө үр дүнтэй аргуудын танилцуулж байна.

ҮСИЙГ 1 САРД 3 -7 СМ УРГУУЛАХ СУПЕР МАСК

Бэлтгэх зүйлс:

1 ампул витамин В6;
1 ампул витамин В12;
1 грамм витамин С (С витамины уусмал);
2 хоолны халбага касторовын тос
2 хоолны халбага зөгийн бал
2 хоолны халбага орчим үсний тос ( дурын )

Хийх арга:

Бүгдийг холин үсний угт жигд түрхэж массаж хийсний дараа үсээ алчуураар боох буюу малгай өмсөн 1 цаг орчим болно. Дараа нь бүлээн усаар сайтар угааж өгөх ба бэлдмэлийг түрхэн халуун ууранд орж болно. Хуйх эрүүлжиж үс урт ургана.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх