Банкууд гүйлгээний шимтгэлээ 20%-иар бууруулав

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 04 сар 01 ・ 2

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкууд гүйлгээний шимтгэлийн төлбөрөө 20 хувиар бууруулах болсон талаар Монгол банкнаас мэдээллээ.

Олон улсыг хамарсан Covid-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монголбанк санаачлан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг 20% бууруулахаар болов.

Тус арга хэмжээг Ариг банк, Богд банк, Голомт банк, Капитрон банк, Кредит банк, Төрийн банк, Тээвэр хөгжлийн банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Хаан банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Чингис хаан банк тус тус хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ажээ.

Иймд Төв банкнаас иргэддээ өөрийн эрүүл мэндээ хамгаалж, банкны салбар, тооцооны төвөөр үйлчлүүлэхээс татгалзан, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банкны үйлчилгээ ашиглан хийхийг уриалж байна хэмээн Монгол банкнаас мэдээлэв.

Харин энэхүү бууралт нь иргэдийн хувьд хүлээж байсан бодит бууралт биш байсныг цахим орчиноос харахад ил байх болов уу. Өдөр аргацаасан, иргэдээ бодоогүй, ашгийн төлөө хэт улайрсан банкуудын оронд гадаадын банк оруулж ир хэмээн санал бодлоо илэрхийлэх хүн их байлаа. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • монгол / 2020 04 сар 02/

    Мөн ч их харж үзэж дээ хөөрхий ичиж үхмээр юм 500, 300 төгрөгний 20 хувь гэхээр 100 төгрөг, 60 төгрөг хасагдахнээ мөн ч доромжилж байнаа мөнгө хүүлэгчид шуналын уутнууд

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 01/

    Хариулах