Хүүхдийн мөнгөний нэмэгдлийг долдугаар сарын 01 хүртэл олгоно

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 04 сар 17

Хүүхдийн мөнгийг долдугаар сарын 1-ний өдөр хүртэл сарын бүр 30 мянган төгрөгөөр тооцож олгоно гэдгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээллээ.

Өөрөөр хэлбэл, 10 мянган төгрөгөөр нэмж байна. Хүүхдийн мөнгийг авч байгаа эцэг, эх хүүхдийнхээ нэр дээр хадгаламж нээж, сар бүрийн 20 мянган төгрөг хийнэ гэж гэрээ хийсэн болохоор гэрээний дагуу 20 мянган төгрөг нь дансанд орж байгаа юм. Үүнээс болж ойлголтын зөрүү гараад байна. Үлдсэн 10 мянган төгрөгийг олгож эхэлсэн. Хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгож байна. Гуравдугаар сард хүсэлт гаргасан хүүхдийн мөнгийг олгоогүй, харин өчигдрөөс орж эхэлж байгаа юм. Гэхдээ өнгөрсөн сарын мөнгийг 20 мянган төгрөгөөр олгож байгаа" гэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх