Чихрийн агууламжгүй алим ба үйрмэгний жигнэмэг

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 04 сар 20

Чихрээ танасан тэмдэглэл хуудсыг хөтлөн явуулдаг бүсгүй маань бидэнтэй сахарын агууламжгүй, эрүүл амттан гэрийн аргаар хйисэн туршлагаа хуваалцаж байна.

Хүүгийнхээ хамгийн сайн хийдэг нэг амттанг Гоолингоогийн уншигчидтайгаа хуваалцъя. Хүйтэрч байгаа энэ үед тохиромжтой гэж бодож байна. Олон жилийн өмнө анх удаа Европт хөл тавьж Дани улсад очиход нэг эмэгтэй маш гоё амттан хийснийг амсаж үзээд түүн шиг сайхан зүйл байхгүй юм шиг санагдаж байсан. Тэр сайхан зүйлийг өнөөдөр дуртай үедээ гэртээ хийж гэр бүлээрээ хувааж таашааж байгаад талархдаг.”

 

ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛС:
• Шарах шүүгээнд тэсвэртэй том дийз/сав (зураг дээрх шиг)
• Үйрмэгээ бэлдэх хүнхэр сав

 

 

ОРЦ:
• Spelt flour/Улаан буудайн гурил эсвэл бүхэл үрийн гурил-1 аяга
• Овъёосны нэвс -1 аяга
• Хэлтэлсэн бүйлс самар - 1/2 аяга
• Кокосны үртэс -1 аяга
• Хөлдөөсөн интоор - 1/2 аяга
• Алим-6 ш
• Хөлдөөсөн нэрс - 1/2 аяга
• Масло-100 гр
• Нунтаг синнамон - амны том халбага 2
• Нунтаг хуурай цагаан гаа - амны жижиг халбага 1
• Задь - амны жижиг халбага 1
• Бурамны сироп - амны том халбага 1

 

 

ХИЙХ АРГА:
- Шарах шүүгээгээ 180 градус цельс дээр тавьж халаана.
- Алимаа угааж, голыг нь аваад хальстай нь жижиг дөрвөлжин болгож хэрчинэ. Хальсалсан алим ашиглавал ямар алимаасаа хамаараад болгох явцад зарим нь илүү хайлмагтаж, жижгэрдэг. Алим жимсний суурь илүү зөөлөн, ууссан болно гэсэн үг. Харин хальстай нь хийхэд алим бүрэн бутраагүйгээр болдог. Эслэгийг нь хадгалах үүднээс би энэ жорон дахь алимаа хальстай нь хийсэн.
- Хэрчсэн алимаа дийзэндээ тархааж хийгээд дээр нь нэг халбага синнамоноо цацаарай.
- Одоо дээр нь хөлдөөсөн интоороо нэмнэ. Интоорны сортоос хамаараад жимсний холимог суурь исгэлэн эсвэл чихэрлэг болох нь хамаарна. Би энэ удаа чихэрлэг алим хийсэн учир исгэлэндүү интоор ашигласан. Интоорны оронд blackberry зэрэг хар хөх өнгийн жимс ашиглах нь жимсний суурийг маш гоё нил ягаан туяатай болгож өгдөг.
- Дараа нь дээр нь нэрсээ мөн жигд тараагаад хийгээрэй.

 

 

- Хэрэв масло хөлдүү бол жижиг дөрвөлжин шоонууд болгож хэрчээрэй. Харин тасалгааны хэмд байсан бол хэрчих шаардлагагүй.
- Тусад нь ондоо хүнхэр саванд гурил, нэвс, кокос, масло, бурам, задь, гаа, үлдсэн синнамоноо хийгээд сайтар хутгаж нэгтгэнэ. Хэт нялцгай болчихвол нэвснээсээ эсвэл гурилнаасаа жаахан нэмнэ.
- Гараа хуурай гуриланд дүрээд зуурмагаасаа бага багаар авч үртэс болгон бэлтгэсэн савтай жимсэн дээрээ жигдхэн тараана.
- Үйрмэгээ нэгэн жигд тархаан жимсийг бүрэн бүрхмэгц одоо самраа цацна. Дийзээ халуун шарах шүүгээндээ хийгээд 40 минут жигнэнэ. Хэрэв дээд хэсгийг нь түлэгдэхээс хамгаалж тугалган цаасаар бүрхэж болно. Хэрэв “apple crumble” аа маргааш өглөө нь идье гэж төлөвлөвөл бэлдсэн зүйлээ бүрхээд хөргөгчиндөө хонуулаарай.
- Ингээд алимны үртэстэй халуун жигнэмэг бэлэн. Аягалаад дээр нь халбага өрөм нэмээд идээрэй.

http://www.goolingoo.mn/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх