Япон дахин 10 гаруй орны иргэдийг хилээр нэвтрэхийг хориглоно

Дэлхий ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 04 сар 22 ・ 1

ТОКИО. /NHK/. Японы Засгийн газар коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах үүднээс дахин 10 гаруй орны иргэдийг хилээрээ нэвтрэхийг хориглохоор төлөвлөж байна. Япон 73 улс орон, нутаг дэвсгэрийн иргэдэд хэдийн хориг тогтоогоод байгаа юм.

“NHK” сувагт эх сурвалжуудын мэдээлснээр, Засгийн газар Японд ирэхээсээ өмнөх 14 хоногийн хугацаанд ОХУ, Беларусь, Катар, Арабын Нэгдсэн Эмират Улс зэрэг оронд байсан гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхийг хориглохоор төлөвлөж байгаа аж.

Мөн Гадаад хэргийн яам тэдгээр бүс нутагт зорчихгүй байхыг япончуудад зөвлөхөөр төлөвлөж байна. Бусад бүс нутгийн хувьд Засгийн газар өмнө нь олгосон визнүүдээ хүчингүй болгосон бөгөөд дөрөвдүгээр сарын эцсээр дуусах арга хэмжээнүүдийг сунгахаар төлөвлөж байгаа ажээ. 

https://www.montsame.mn/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: