"Өгзөг" Баярмаа: Миний нүцгэн зураг гоо зүйн бүтээл

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 04 сар 22 ・ 6

Цахим ертөнцөд “Өгзөг” Баярмаа нэрээр танигдсан фитнес тамирчин Б.Баярмааг сошиал хэрэглэгчид илүүтэй танина. 

Тэрбээр өөрийнхээ нүцгэн зургийг олон нийтийн сүлжээнд байршуулдаг хэмээн ихээхэн шүүмжлүүлдэг нэгэн. "Эмэгтэй хүний бие галбир бол гоо үзэсгэлэн. Энэ гоо үзэсгэлэнг оюун ухаанаараа чимээд, зураг болгож, дэлгэж байгаа нь урлагийн бүтээл юм. Өөрөөр хэлбэл, цахим орчинд нийтэлж буй зургууд маань зүгээр нэг нүцгэн эмэгтэйн биеийн зураг биш, миний бүтээсэн гоо зүйн бүтээл. Би гадуур явахдаа, бусадтай уулзахдаа биеэ ил гаргасан хувцас өмсдөггүй. Үргэлж сул чөлөөтэй, биеийнхээ бүх хэсгийг далдалж хувцасладаг. Харин дэлгэцийн өмнө гоё ганган байж, надад урлагийн мэдрэмж, чадвар бий гэдгийг харуулахыг хичээдэг. Мөн хүмүүсийн нүдийг баясгаж, бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхийг зорьдог. Харин энэ хүсэл сонирхлыг минь амьдралынхаа хором, мөч бүхнийг хамт өнгөрөөх хүн минь ойлгохгүй бол утгагүй. Тэр хүн миний үг, үйлдэл, үзэл бодол бүхнийг хайрлаж, намайг яг байгаагаар минь хүлээж авдаг" хэмээн  тайлбарлажээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: