Бусад
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2020 04 сар 24

Хооллолт тэр дундаа эрүүл зөв хооллолт бол гэр бүлийн хамгийн чухал хэмнэл билээ. Махгүй эрүүл хоолыг амт султай гэсэн түгээмэл ойлголт байдаг. Харин би та бүхэнд өөрийн хамгийн дуртай бөгөөд амттай жоруудаасаа хуваалцаж байна.
|
Орц зуурмаг: |
Хэмжээ |
1. |
Буудайн гурил |
40 г |
2. |
Ус |
100 мл |
3. |
Дрожжи |
2 г |
4. |
Давс |
тохируулах |
|
Орц Шанз: |
Хэмжээ |
1. |
Дүпү |
160 гр |
2. |
Шар лууван |
80 гр |
3. |
Сонгино |
80 гр |
4. |
Улаан, ногоон амтат чинжүү |
100 гр |
5. |
Цагаан будаа (агшаасан) |
15 мл |
6. |
Ургамлын тос |
тохируулах |
7. |
Давс |
тохируулах |
8. |
хар перец |
2 гр |
|
Амтлагч:
|
Хэмжээ |
1. |
Базилик |
тохируулах |
2. |
Сармис |
1ц.х |
3. |
Яншуй |
2х.х |
4. |
Ганга |
1ц.х |
5. |
Давс, перец |
тохируулах |
6. |
Оливын тос |
4х.х |
Гарц 4 порц
Хийх арга:
- Зуурмаг бэлтгэх: Буцалсан бүлээн усанд дрожжийг хийж сайн уусгана. Давсыг гурилд хийж холино. Дрожжитой усан дээр гурил хийж хутгаад шингэн зуурмаг бэлтгэнэ. Хайруулын тавгийг халааж багсаар нимгэн тослоод илүүдэл тосыг цаасан сальфетокоор арчиж бэлтгэсэн зуурмагаас нимгэн тарааж хоёр талыг ээлжлэн шарж гаргана.
- Шанз бэлтгэх: Шанзанд орох шар лууван, бөөрөнхий сонгиныг жижиглэн хэрчээд бага зэрэг тостой хайруулын тавганд хийж хуурч лууван болмогц жижиг хэрчсэн дүпү нэмж үргэлжлүүлэн хуурна. Дээр нь агшаасан будаа хийж хутгаад давс, хар перецээр амтална.
- Хуймаг бэлтгэх: Шарж бэлтгэсэн гурилын голд бэлтгэсэн шанзыг тааруулан тавьж дугтуйлж ороогоод тэвшинд өрж урьдчилан 200 С хүртэл халаасан шарах шүүгээнд хийж 5-10 минут битүү хайрч гаргана.
- Хуймагийг таваглан улаан лоолийн сүмс дусааж олгоно.
Жич: Шанзанд орох дүпүг шар буурцгийн хатаасан уураг эсвэл мөөгөөр орлуулж болно.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.