Фэйсбүүк лайв үзэхэд төлбөр төлдөг болно

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 04 сар 29 ・ 3

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Фэйсбүүк компани хэрэглэгчиддээ лайв стрийм ашиглан мөнгө олон боломжийг бий болгож буй тухайгаа зарласан байна. Тодруулбал компанийн зүгээр гаргасан мэдэгдэлд,

“Лайв стрийм хийхдээ үзэгчдээс нь төлбөр авдаг болох зохицуулалтыг хийхээр төлөвлөж байна. Онлайн концерт, хичээл гэх мэт төлбөрт үйл явдлуудыг ийм хэлбэрээр лайв дамжуулж болно” гэсэн байна.

Энэ зохицуулалт хэзээнээс хэрэгжиж эхлэх талаар цаг хугацааг мэдэгдэлд дурдаагүй байна. Шинэ төрлийн коронавирусийн цар тахлаас үүдэж дэлхийн ихэнх улс орнууд олон хүн бөөгнөрсөн үйл ажиллагааг хориглож, хөл хорио тогтоогоод буй. Иймд олон нийтийг хамарсан төлбөртэй үйл ажиллагааг фэйсбүүкээр явуулах боломжийг ийнхүү нээх юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: