“Эрдэнэт үйлдвэр” нэг өдөр 9.8 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 05 сар 15 ・ 16

-Л.Оюун-Эрдэнэ сайд аа, ОНЦ БАЙДАЛ гэдэг чинь олноос нууж хулгайлах нэр юм уу-

 

 “Эрдэнэт үйлдвэр”-ийг эх орны өмч болгож, монголчууд худалдан авсан ч цаагуураа хулгай, дээрмийн чанартай байсан хэмээн төр буцаан авсан. Гэхдээ хувийн хэвшлийнхэн гараа хэтэрхий их дүрсэн гэх үндэслэлээр  хяналт, шалгалт хийхийн тулд 2019 оны гуравдугаар сарын 06-наас эхлэн ОНЦ БАЙДАЛ  гээчийг зарласан.

Харамсалтай нь сахил хүртээд шал дордов гэгчээр төр эргүүлэн авсан ч хулгайн худалдан авалтууд нь зогссонгүй. Харин ч бүр онц байдал гээчээр халхлан хулгай дээрмийн ажлаа түргэвчлүүлж байгаа бололтой. Үндсэндээ төр “Саалийн үнээ”-гээ буцааж аваад шахааны газар болгочихсон гэсэн үг.

Уг нь Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онц байдал тогтоосон тухайгаа “Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой байдал тогтоох шийдвэр  гарсан. Ингэхдээ үйлдвэрийн үйл ажиллагаанд ямар нэг доголдол гарахгүй. Санхүүд шалгалт хийнэ гэсэн үг...” гэж байсан. Гэхдээ үнэхээр шалгалт хийсэн үү шахаагаа өргөжүүлсэн үү гэдгийг баримтаар харуулахад цочмоор.

Энэ бол 2019 оны тавдугаар сарын 11-ний өдөр хийгдсэн 20 худалдан авалт. Үнийн дүн

9.8 тэрбум төгрөг. Засгийн газар эрхээ эдэлж ОНЦ БАЙДАЛ тогтоочихсон байх үе гэсэн үг.

Уг нь Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2.4-т үндсэн ба эргэлтийн хөрөнгө, түүний дотор түүхий эд, материалын нийлүүлэлт, зарцуулалт, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хадгалалт, хуваарилалт, тээвэрлэлт, борлуулалтад нь тусгай хяналт тогтоох;

2.8 онцгой дэглэмтэй үйлдвэрийн газар, байгууллагаас бусадтай байгуулсан гэрээний болзлыг зайлшгүй шаардлагатай тохиолдолд захиалагч /бэлтгэн нийлүүлэгч/-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүйгээр өөрчлөх буюу гэрээг цуцлуулах; гэж заасан байдаг.

Харамсалтай нь Засгийн газар “Эрдэнэт үйлдэр”-ийг 100 хувь төрийн болгож аваад, төлөөний хүн хэмээн Х.Бадамсүрэнг ерөнхий захирлаар томилоод юун хууль хэрэгжүүлж, хяналт тогтоох ердөө л хулгайгаа өөрсдийн хүнээр хийлгэсэн болох нь харагдах биз ээ.

Дээр хийгдсэн худалдан авалтыг Тендер шалгаруулалтын онцгой журмын дагуу шууд гэрээ байгуулсан гэх тодотголоор халхавчлах ажээ.

Гэвч онцгой журам гэдэг нь ямар тохиолдолд үйлчлэхийг дээр заасан байна. Харин ганц өдөр хийгдсэн 9.8 тэрбум төгрөгийн худалдан авалт гээд байгаа нь барилгын засварын материал гэсэн ерөнхий нэрээр хаягласан нь ЭНЭ БОЛ ШАХАА гэдгийг л нотлоод буй хэрэг. Тэгэхлээр Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар ОНЦ БАЙДАЛ гээчээр халхавчлан шахааны бизнесээ өргөжүүлж, хүссэн үнийн дүндээ хүрээгүй учраас гурав дахь удаагаа сунгасан уу гэх асуулт гарч ирэх болов уу.  

 

 erennews.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

16 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 05 сар 19/

    Энэ Оюунэрдэнэ эхнээсээл буруу замаар яваад байгаа юм уг нь зөв замаар урагшлах боломж энэ хүнд харьцангуй нээлттэй байсаар л байна, гэхдээ энэ үамыг сонгосон бол яая гэхэв мөнгө олоход хэтэрхий амархан байгаа байх,аль замаар явж мөнгө олж амьдарч байна бэ гэдгийг ард түмэн мэдэхийн дээдээр мэдэж ба

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 19/

    Энэ Оюунэрдэнэ эхнээсээл буруу замаар яваад байгаа юм уг нь зөв замаар урагшлах боломж энэ хүнд харьцангуй нээлттэй байсаар л байна, гэхдээ энэ үамыг сонгосон бол яая гэхэв мөнгө олоход хэтэрхий амархан байгаа байх,аль замаар явж мөнгө олж амьдарч байна бэ гэдгийг ард түмэн мэдэхийн дээдээр мэдэж ба

    Хариулах
  • Audit / 2020 05 сар 17/

    Ene asuudaliig sain shalgaarai!

    Хариулах
  • батжаргал / 2020 05 сар 17/

    Зөвхөн өнгөрсөн онд улсын төсөвт 1 их наяд төгрөг оруулсан ийм аварга үйлдвэр 1 өдөрт 9 тэрбум төгрөгийн худалдан авалт хийх нь юу ч биш. Манан-мафийнхан ажлаа хийж байгаа хөдөлмөрийн хамт олнйг битгий оролдоод бай зүгээр байлга. Сахал Эрдэнэбилэгийн толгойлсон 49%-ийнхан болон тэдний гар хөл болсон

    Хариулах
  • Пэрэнлэй / 2020 05 сар 16/

    МАН-ынхан сонгуулийхаа мөнгийг босгосон юм шиг байнаа.Даан ч нэг ч төгрөг сонгуульд авахгүй гээд байсан шүү дээ?????Шалгах хэрэгтэй.

    Хариулах
  • bat / 2020 05 сар 16/

    Энэ сонгуульд ард түмэн минь намчирхал яахав нэг л удаа Шинэ нам шинэ хүмүүсийг дэмжэцгээе тэгвэл төр хяналттай ажиллаж ард түмэн хожно таньд өөр гарц байна уу эсвэл АН-МАН-МАН-АН гэсээр дуусах уу

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 16/

    dandaa barilga zasvariin material l bna shd Ene tom uildveriin huvid yu ch bish biz

    Хариулах
  • хуульч???? / 2020 05 сар 16/

    ЭНЭ БОЛ ШАХАА гэдгийг л нотлоод буй хэрэг. Тэгэхлээр Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар ОНЦ БАЙДАЛ гээчээр халхавчлан шахааны бизнесээ өргөжүүлж, хүссэн үнийн дүндээ хүрээгүй учраас гурав дахь удаагаа сунгасан..........эрүү үүсэх юм

    Хариулах
  • хуульч???? / 2020 05 сар 16/

    ЭНЭ БОЛ ШАХАА гэдгийг л нотлоод буй хэрэг. Тэгэхлээр Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар ОНЦ БАЙДАЛ гээчээр халхавчлан шахааны бизнесээ өргөжүүлж, хүссэн үнийн дүндээ хүрээгүй учраас гурав дахь удаагаа сунгасан..........эрүү үүсэх юм

    Хариулах
  • хуульч???? / 2020 05 сар 16/

    ЭНЭ БОЛ ШАХАА гэдгийг л нотлоод буй хэрэг. Тэгэхлээр Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар ОНЦ БАЙДАЛ гээчээр халхавчлан шахааны бизнесээ өргөжүүлж, хүссэн үнийн дүндээ хүрээгүй учраас гурав дахь удаагаа сунгасан..........эрүү үүсэх юм

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 16/

    бүх худалдан авалт ил тод хуулийн дагуу явах ёстой шүү.... Шалгах хэрэгтэй хэргийг нь боогоод АТГ-д өгчих өө хө ,

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 15/

    Бодонгын шахаа цэцэглэж байгаа гэж манай ажилтнууд шивнэлдээд байсан үнэн байна даа баригданадаа баригдана.

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 15/

    Бадамсүрэн байгаа цагт шаханы безнис зогсохгүй ээ

    Хариулах
  • Бодон гахай толгойт оюун-Эрдэнэ. / 2020 05 сар 15/

    Энэ Бодон гахай толгойт мэдээж өөрийн шахаагаа хийж байгаа.Ээн үед л шахаагаа хийхгүй юм бол хэзээ хийх юм бэ? Мэдээж хэрэг хуучрахгүй.

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 15/

    49 -ын талын бууны ноход л ийм хэрүүл гаргана.

    Хариулах
  • Геологич / 2020 05 сар 15/

    Үйлдвэр даяаар барилга засварыг хамаг ажил материалгүй болж зогсоод бусад чухал ажилуудад нөлөөлөөд ажил хийгдэхгүй байхад ямар юмны чинь хууль мууль, тендер энэ тэр битий хуц

    Хариулах