А.Амбасэлмаа: 212 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 06 сар 02

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Зургаадугаар сарын 1-ний өдөр нийт 212 хүнд шинжилгээ хийхэд коронавирусний халдвар илрээгүй. 

Тодруулбал, Тандалтын зорилгоор гурван хүнд /Завхан аймгийн Эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвөөс тандалтын сорьцыг цуглуулжээ/, ХӨСҮТ-д тусгаарлагдсан найм, Ажиглах байранд тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ, Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Бид олон улсын зөвлөмжийн дагуу 7, 14 хоногийн давтамжтайгаар шинжилгээ хийж байна.

Одоогоор ХӨСҮТ-д 141 хүн эмчлэгдэж байна. Эмчилгээний хугацаа 14-52 хоног байна. Коронавирусний халдвараар 5-65 насны хүн өвчилсөн ба дундаж наслалт 30. Тэдний дунд 5-15 насны таван хүүхэд, жирэмсэн хоёр эмэгтэй бий. Хүйсийн хувьд 61 хувь нь эрэгтэй" гэлээ. Мөн "Жирэмсэн эмэгтэйчүүдийг эх барих төрөх тасаг ХӨСҮТ-д ажилладаг. Эмчилгээний явцад төрөлт явагдвал халдвар сэргийлэлтийг нарийн баримталсан тасаг бэлэн байна " хэмээн онцлов. 

2020.06.01-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид 212 шинжилгээ /PCR/ хийжээ.

Тухайлбал:

- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүн /давтан/,
- Ажиглах байранд тусгаарлагдсан 1 хүн /давтан/,
- 05.14-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэд /давтан/,
- Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 10 жолооч,
- Тандалт, судалгааны зорилгоор Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс цуглуулсан 3 сорьц, шинжилгээнд халдвар илрээгүй байна.

- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан 185 тохиолдол бүртгэгдсэн.
- ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 44 хүн байна.

Тухайлбал:

- Энх-Саран сувилалд тусгаарлагдсан 16 хүн,
- Гэрийн тусгаарлалтад шилжсэн 15 хүн,
- Тусгаарлалтын хугацаа нь дуусч, хяналтаас гарсан 13 хүн байна.
- Өнөөдрийн байдлаар, ХӨСҮТ-д 141 хүн эмчлүүлж байна.
- Эмчилгээнд хамрагдсан иргэдийн хувьд 5-65 насныхан байгаа бөгөөд 60 хувь нь эрэгтэй, 30 гаруй хувь нь эмэгтэй байна. Түүнчлэн 5-15 насны таван хүүхэд байна.
- Эмчилгээний дундаж хугацаа 30 хоног бол, ихэнх тохиолдолд 14-53 хоног үргэлжилж байна.

- Улсын хэмжээнд амралт, сувилал, зочид буудал, эмнэлэг зэрэг тусгаарлан ажиглах байруудад нийт 1792 хүн байна.
- Гэрийн тусгаарлалтад 3843 хүн байгаа аж.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх