УИХ-ын 2020 оны сонгуулийн тавдугаар тойрог Говь-Алтай аймагт МАН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, УИХ, Засгийн газрын гишүүн Зам тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нарын “Эвийг эрхэмлэнэ-Хүчийг нэгтгэнэ” уриатай сонгуулийн сурталчилгаа Алтай нутгийн аялал жуулчлалын өлгий БИГЭР нутгийн түмэнтэй уулзах уулзалтаар үргэлжилж байна.
БИГЭР нутгийн зон олон хийсэн ажил хэлэх үгтэй нэр цэвэр төрийн түшээдээ дахин сонгож хийсэн ажлыг нь үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлж, амжилт хүссэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Ш. Раднаасэд орон нутгийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. БИГЭР суманд 2016-2020 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар сумын өнгө төрхөнд өөрчлөлт шинэчлэлт болохуйц барилга байгууламж, дэд бүтэц, боловсрол соёл, эрүүл мэндийн салбарт бүтээн байгуулалтын их ажил өрнөсөөр байна. Тухайлбал тус сумын хүүхэд багачуудын сурч хүмүүжих орчинг сайжруулахад ихээхэн анхаарч 320 хүүхдийн сургууль, 100 ортой сургуулийн дотуур байр, сургуулийн спорт заал, сургууль цэцэрлэгийн бүхий л тохижилтонд хөрөнгө оруулалтууд ихээхэн хийгджээ.

УИХ-ын 2020 оны сонгуулийн тавдугаар тойрог Говь-Алтай аймагт МАН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, УИХ, Засгийн газрын гишүүн Зам тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нарын “Эвийг эрхэмлэнэ-Хүчийг нэгтгэнэ” уриатай сонгуулийн сурталчилгаа дэлхийд ганцхан ААВ хөшөөтэй ЧАНДМАНА нутгийн түмэнтэй уулзах уулзалтаар үргэлжилж байна.
ЧАНДМАНЬ нутгийн зон олон нутгийн хүүхдүүд Шатарбалын РАДНААСЭД, Бямбасүрэнгийн ЭНХ-АМГАЛАН нарыг сонгож үр дүнг нь үргэлжлүүлэн үзнэ гэдгээ уулзалтын үеэр илэрхийлж, амжилт ялалтыг хүслээ.
✅ЧАНДМАНЬ суманд 2016-2020 онд улсын болон орон нутгийн төсвийн 3,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нутгийн иргэд, олон нийтэд өгөөжтэй нийгмийн болон дэд бүтцийн ажлууд хийгджээ. Түүнээс онцлон танилцуулвал хүүхэд багачуудын сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулахаар 320 хүүхдийн суудалтай сургууль, 100 ортой дотуур байрны асуудлыг бүрэн шийдвэрлэсэн бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад 90 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлжээ. Мөн орон нутгийн байгууламжууд болох цахилгаан эрчим хүч, ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулах зэрэг дэд бүтцийн ажлыг гүйцэтгэн ард иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсээр байна.
ЧАНДМАНЬ сум нь “Алтайн хөх арвай”- гаар экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болон ажиллаж байгаа бөгөөд мал аж ахуй, газар тариалан хосолсон сум юм. Ойрын жилүүдэд Говь-Алтай аймгийн өмнөд сумдыг малын тэжээл хадлангаар хангах зорилтыг дэвшүүлж жилдээ 2000 тн хадлан бэлтгэж хил залгаа Дэлгэр, Бигэр, Эрдэнэ зэрэг сумуудыг өвс, хадлангаар 50 хувь хүртэл хангаж байна.
 

ХҮЧЭЭ НЭГТГЭЕ
АЛТАЙ НУТГИЙНХАА ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА ЗҮТГЭЕ, ХҮЧЭЭ НЭГТГЭЕ